ads

Өнөөдөр буюу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монголын Кулинарын Холбоо Нийгэмлэгийн санаачлагаар Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран "ЖУУЛЧНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР СТАНДАРТЫН ЖИЛ” сэдэвт өдөрлөгийг Шангри-Ла Зочид буудлын хүндэтгэлийн хүлээн авалтын зааланд амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт 2018-2019 оныг жуулчинд үйлчлэх чанар стандартын жилээр зарлаж БОАЖЯ, МАЖХ, МКХН хамтран ажиллах гурвалсан санамж бичигт гарын үсэг зурав.

 

Аялал жуулчлалын үйлчилгээний чанар стандартын зорилтыг хэрэгжүүлэх өдөрлөг арга хэмжээ болов

 

Тус санамж бичгийн зорилго нь "Ногоон эко аялал жуулчлал бий болгох, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, зоогийн газар болон жуулчны баазуудын үйлчилгээний эрх зүйн орчинг сайжруулах замаар бизнесийн таатай, эрүүл орчинг бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага стандартыг шинэчлэн тогтоох баримт бичиг дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, сургалт, арга хэмжээг хамтран тодорхойлж хэрэгжүүлэх, олон улсын стандарт хангасан үйлчилгээг явуулахад нь тус дөхөм болгох, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгыг ханган биелүүлэхэд оршиж байгаа юм.

Монгол улсад зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд зочлох үйлчилгээний чанар стандарт хамгийн чухалаар тавигддаг. Иймд тус арга хэмжээ нь оролцогч байгууллагуудын хувьд өөрийн үйлчилгээний чанар зэрэглэлийг тогтоох, үндсэн шаардлага стандартыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулах, туршлага солилцох, жуулчдад үйлчлэх хоолны шинэ нэрийн төрлийг нээн илрүүлэх онцгой ач холбогдолтой юм.

Тус арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНРТ, Bloomberg TV ажиллав.

 

Аялал жуулчлалын үйлчилгээний чанар стандартын зорилтыг хэрэгжүүлэх өдөрлөг арга хэмжээ болов

Аялал жуулчлалын үйлчилгээний чанар стандартын зорилтыг хэрэгжүүлэх өдөрлөг арга хэмжээ болов

Аялал жуулчлалын үйлчилгээний чанар стандартын зорилтыг хэрэгжүүлэх өдөрлөг арга хэмжээ болов

Аялал жуулчлалын үйлчилгээний чанар стандартын зорилтыг хэрэгжүүлэх өдөрлөг арга хэмжээ болов

Аялал жуулчлалын үйлчилгээний чанар стандартын зорилтыг хэрэгжүүлэх өдөрлөг арга хэмжээ болов

Аялал жуулчлалын үйлчилгээний чанар стандартын зорилтыг хэрэгжүүлэх өдөрлөг арга хэмжээ болов

Аялал жуулчлалын үйлчилгээний чанар стандартын зорилтыг хэрэгжүүлэх өдөрлөг арга хэмжээ болов

 

Хамтрагч байгууллагууд