ads

 

Монголын Аялал Жуулчлалын Холбоо 2018 оны 3 дугаар сарын 30-аас 4-р сарын 1-ний өдрүүдэд "Ай Ти Эм-2018” буюу "International Travel Mart-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 19 дэх жилдээ зохион байгууллаа.

 

 

ITM Mongolia-2018 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо

 

 

Тус үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазууд өөрийн аймгийн аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлалтай болоод байна. Үзэсгэлэнд 21 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, музей зэрэг 300 орчим аж ахуйн нэгж, байгууллага, ОХУ Тува улс, Буриадын улс, Солонгос, Япон, БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн төлөөлөлөлүүд зохион байгуулалттайгаар ирж оролцов. Мөн үзэсгэлэнд Монгол улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК, Хүннү Эйр болон Туркиш Эйрлайнс, Аэро Монголиа авиа компаниуд оролцсон.
Үзэсгэлэн 3-н өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр нийтэд хаалттай болж зөвхөн оролцогчид болон урилга, мандаттай мэргэжлийнхэн, хэвлэл мэдээллийн ажилтнууд нийлсэн 1000 гаруй, сүүлийн 2 өдөр нийтэд нээлттэй болж давхардсан тоогоор 8000 гаруй хүн үзэж сонирхсон байна. 
ITM-2017 Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, ЗГ-ийн гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, МАЖХолбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, үзэсгэлэнгийн албан ёсны түнш Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, үзэсгэлэнд оролцогч гадны зочдыг төлөөлж ОХУ-ын Тува улсын Соёлын яамны сайд Тамдын Алдар Константинович нар хүндэтгэлийн тууз хайчилснаар үзэсгэлэнгийн үйл ажиллагаа албан ёсоор 2018 оны 3 дугаарын 30-ны 11.00 цагт эхэлсэн.
Үзэсгэлэнгийн нээлтэд урилгаар ирсэн хүндэт зочид нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхохоос гадна ардын урлагийн тоглолт сонирхож, үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан, халуун яриа өрнүүллээ.
Эхний болон хоёр дахь өдрийн арга хэмжээний нээлтийг түнш Завхан аймгийн Этүгэн хамтлагийн урлагийн тоглолтоор эхлүүлж, 40 гаруй уран бүтээлчид оролцсон томоохон арга хэмжээ болсон юм. 
Мөн оролцогч байгууллага болон үзэсгэлэнд талбай авч орж чадаагүй байгууллагын танилцуулгыг дэлгэцээр үзүүлж, олон нийтэд хүргэлээ. 
Энэ жилийн хурлын танхимд болсон арга хэмжээг уулзалт хэлэлцүүлэг, шинэ бүтээгдэхүүний танилцуулга хэлбрээр явуулсан бөгөөд Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж”-ийн үйл ажиллагаа явагдаж тус арга хэмжээнд 73 байгууллагын 12 төрлийн 1050 ажлын байранд ажилтан авахаар зарлаж, аялал жуулчлалын чиглэлээр ажил хайгч 500 гаруй хүн хүрэлцэн ирж, ажлын байрны талаар ярилцлага зохион байгуулав.

 

Үзэсгэлэнд зориулсан хүлээн авалт Крокус Ивент Холл-д болж уг хүлээн авалтанд үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжийн төлөөлөл, БОАЖЯамны мэргэжилтэн С.Баясгалан, н.Нармандах, Нийслэлийн аялал жуулчлалын газрын Захиргааны хэлтсийн дарга Д.Ганболд, маркетингийн хэлтсийн дарга Д.Жавхлан, аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын төлөөлөл, гадны орноос оролцогч зочид зэрэг аялал жуулчлалын салбарт хамтран ажилладаг бүх газрын төлөөлөл нийт 300 хүнийг урьж оролцууллаа.

Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудыг нэгтгэсэн Гала хүлээн авалтын үеэр МАЖХ-ны дээд одон болох АЛТАН ЛУУЖИН одонг салбартаа тууштай, он удаан жил ажилласан Монголын Кулинарын нийгэмлэгийн тэргүүн Ж.Хандсүрэнд гардуулсан болно. МАЖХ-ны аялал жуулчлалын төлөө медалиар Монголиан экспедишнс энд турс ХХК-ийн захирал С.Алдархишиг, Мөнх тэнгэр жуулчны баазын Ерөнхий менежер Д.Саранчимэг, Т.Туяа нар шагнагдсан билээ.

 

Энэ жилийн үзэсгэлэнгийн түншээр Завхан аймаг амжилттай ажиллаж, аймаг орон нутгаа сурталчлан оролцсон бол 2019 оны түнш аймгаар Увс аймаг сонгогдлоо. 2019 оны түнш аймгийн шилжин явах тугийг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд гардуулав

ITM Mongolia-2018 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо

ITM Mongolia-2018 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо

ITM Mongolia-2018 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо

ITM Mongolia-2018 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо

ITM Mongolia-2018 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо

ITM Mongolia-2018 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо

ITM Mongolia-2018 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо


Хамтрагч байгууллагууд