ads

Аялал жуулчлалын салбарын Tourism Cup-2018 сагсан бөмбөгийн тэмцээн 4-р сарын 14 нд болно

"TOURISM CUP - 2018” САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

2018 оны 03 сарын 22 өдөр                                                                                                                              Улаанбаатар хот

 

Нэг. ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

1.1.        Монголын Аялал Жуулчлалын Холбооны гишүүн байгууллагууд, нийт аялал жуулчлалын салбарын ажилтан, албан хаагчдын дунд Сагсан бөмбөгийн "TOURISM CUP-2018 цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулж, гишүүн байгууллагынхаа ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл оршихуйг төлөвшүүлэх, харилцан ойлголцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

 

Хоёр. ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БАГ, ТАМИРЧИД, ТЭДНИЙ ҮҮРЭГ

2.1.1.    Тэмцээнд оролцож буй байгууллагууд эрэгтэй, эмэгтэй 10 хүртлэх тамирчны мэдүүлэгийг өгч болно.

2.1.2.    Тэмцээний хураамж 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг эрэгтэй, эмэгтэй баг тус бүр тэмцээн эхлэхээс өмнө МАЖХ-ын Голомт банкны 1102098620 /МАЖХолбоо/ дансанд байршуулсан байх.

2.1.3.    Тэмцээнд тухайн байгууллагын зөвхөн үндсэн ажилтнуудаас бүрдсэн баг, тамирчдыг оролцуулна. Тэмцээнд оролцож буй тамирчид нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжид 3 сараас доошгүй хугацаанд ажилласан байх.

2.1.4.    Тэмцээний эрэгтэй нэг,  эмэгтэй нэг шилдэг тоглогчийг шалгаруулна.

2.1.5.    Багуудын тоглолт 1-р үе 8 минутаар бохир, 2 дугаар үеийн эхний 6 минут бохирсүүлийн 2 минут цэвэр цагаар тоглоно.

2.1.6.    Тэмцээнд оролцох баг, тамирчид хувийн дугаар бүхий тоглолтын жигд хувцастай байх ба хоёр баг ижил өнгийн хувцастай байвал талбайн зочин баг хувцасаа солино.

2.1.7.    Тэмцээнд Монголын Үндэсний Дээд Лиг, Ниссан дээд лиг, болон Спрайт Хөгжлийн Лиг зэрэгт тоглодог тамирчинг тус тэмцээнд оролцуулахгүй байх.

2.1.8.    Тамирчид нь бие биендээ хүндэтгэлтэй хандаж, шүүгчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

2.1.9.    Тэмцээнтэй холбогдон гарч болох маргаантай асуудлыг багийн дасгалжуулагч болон ахлагчаар дамжуулан зохион байгуулагчид хандан шийдвэрлүүлнэ.

2.1.10.  Талбайд насны ангилалаар оруулах асуудлыг техникийн зөвлөлийн хурлаар нийт оролцогчдын саналыг үндэслэн шийдвэрлэнэ. Жишээ нь: Талбайд гарах тамирчдын насны хязгаар хэд байх, хязгаар тогтоовол ..... байх гэх мэт

 

Гурав. ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗАР, ХУГАЦАА

 

3.1.1.    Сагсан бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 4 дүгээр сарын 14-ний  Бямба гарагт /зэрэгцээ 2 талбайд зэрэг явагдана/ 08.00-21.00 цагийн хооронд "Хавай спорт төв"-ийн спорт зааланд зохион байгуулна. /Баталгаажсан хуваарь/

3.1.2.    "TOURISM CUP-2018” цомын төлөөх тэмцээний нээлтийн ажиллагаа 2018 оны 4 дүгээр сарын 14-ний бямба гарагийн 10:00 цагт " Хавай спорт төв"-ийн зааланд болох бөгөөд уг үйл ажиллагаанд баг тамирчид болон тухайн байгууллагын удирдах албан тушаалтнууд, хөгжөөн дэмжигчдийг бүрэн оролцуулахыг баг тамирчдын ахлагч зохион байгуулна. 

 

Дөрөв. ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛЫН САН

4.1.1      Тэмцээний шагналын сан нь тэмцээнд оролцогч байгууллагуудаас төлөх мөнгөн хуримтлалаас /бооцооны мөнгөбүрдэнэ.

4.1.2      Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багт цом, Аваргын Мөнгөн Бөгж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал. Хоёр, гуравдугаар байр эзэлсэн баг, тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал тус тус олгоно.

4.1.3      Тэмцээний эрэгтэй нэг,  эмэгтэй нэг шилдэг тоглогчийг шалгаруулж,  өргөмжлөл дурсгалын зүйл гардуулна.

4.1.4      Багуудаас цугларсан хуримтлалын мөнгийг 100тус тэмцээний шагнал урамшуулал бүрэн зарцуулагдах болно.

 

Тав. БУСАД

5.1.1      Тэмцээнд оролцох тамирчдын мэдүүлгийг хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 
0
4 сарын 09 -ний өдрийн 15:00 цаг хүртэл байна.

5.1.2      Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2018 оны 4 дүгээр сарын 09 -ний өдөр буюу даваа гарагийн 18.00 цагт зохион байгуулна. Хурал болох газрыг оролцогч байгууллагуудад жич зарлана.

5.1.3      Тоглолтын дэг, журам, хуваарь, дарааллыг техникийн зөвлөгөөнөөр тогтооно.

5.1.4      Тэмцээнд оролцох байгууллагын төлөөлөл техникийн зөвлөгөөнөөс өмнө бооцооны мөнгө болох  150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг эрэгтэй, эмэгтэй баг тус бүр төлсөн байх ба зөвлөгөөнд ирэхдээ мөнгө төлсөн баримт болон тэмцээнд оролцох баг, тамирчдын мэдүүлэг, нийгмийн даатгалын хуулбарыг хэвлэж авч ирнэ.

5.1.5      Багын мэдүүлэг болон байгууллагын логог /заавал лого/ info@travelmongolia.org хаягаар хүлээн авна.

5.1.6      Техникийн зөвлөгөөнд тэмцээнд оролцох баг, тамирчдын мэдүүлгийг тогтсон журмын дагуу үнэн зөв гаргаж ирсэн /тамирчин нь уг байгууллагын үндсэн ажилтан, гишүүн болохыг баталсан тушаалын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (сүүлийн 3 сарыг баталгаажуулсан байх)/ болон оролцооны хураамжаа тушаасан багийн төлөөлөлийг оролцуулна.

 

Тэмцээн болох хаяг: Хавай спорт төвийн зэрэгцээ 2 стандарт талбайтай спорт заал

 

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч

Тэмцээний дэмжигч байгууллагаар Panoramic Journeys Co.,Ltd

Мэдээлэл авах утас: 7000-7820, 98888803

Төлбөр тушаах данс: Голомт банк – 1102098620  /Хүлээн авагч МАЖХолбоо/

                                    Гүйлгээний утга: "TOURISM CUP” тэмцээний төлбөр

 

Цахим шуудан: info@travelmongolia.org

Хамтрагч байгууллагууд