ads

 

"ТЭМЭЭНИЙ БАЯР – 2018” өвлийн наадмын хөтөлбөр

 

 

Тэмээний баяр өвлийн наадам арга хэмжээ нь Өмнөговь аймгийн Сэврэй суманд 1997 онд "Түмэн тэмээний баяр” нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан түүхтэй, Түмэн тэмээний баяр арга хэмжээ нь зохион байгуулагдаж эхэлсэнээрээ тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулж дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сүргийг өсгөх, өвлийн жуулчлалыг хөгжүүлэх шилдэг менежмент болж чадсан юм. 
"Тэмээний баяр” өвлийн наадамын менежмент үйл ажиллагааг нь үнэлэн "Байгаль Орчин, Ногоон Хөгжил – Аялал Жуулчлалын Яам”, "Монголын Аялал Жуулчлалын Холбоо” - оос санаачлан зохион байгуулсан "Golden Compass Tourism Awards – 2015” наадмын шилдэг эвентээр шалгарсан. Мөн ондоо хоёр бөт тэмээгээрээ бахархаж дэлхийн дээд амжилт "Геннис” номод 1108 тэмээ уралдуулан бүртгүүлсэн.

 

 

Хугацаа: Уламжлал ёсоор 2018 оны 03 сарын 06, 07 – ны өдрүүдэд 
Зохион байгуулагдах газар: Өмнөговь аймаг, Булган сумын төв. 
Байрлах газар: Булган сумын иргэдтэй тохиролцон тусгайлан бэлтгэсэн гэр буудлууд ажиллуулдаг.

 

1 өдөр. 03 сарын 06. Мягмар

11:00 – 13:00 "Тэмээн поло – 2018” тэмцээний аваргын төлөөх урьдчилсан тоглолтууд явагдана. Баярын нээлтийн ажиллагааны дараа шувтаргын медалийн төлөөх тоглолтууд явагдана.

13:00 – 14:00 Цайны цаг

14:00 "Тэмээний баяр - 2018” наадмын нээлт "Тэмээтэй парад жагсаал” –аар эхлэнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцож болно.

14:00 "Тэмээтэй сайхан хос”- ын тэмцээн явагдана.

15:00 Монгол үндэсний тоглоом "Шагайн харваа” – ны тэмцээн эхэлнэ.

17:00 "Тэмээн поло”-гийн "Аваргын цомын төлөө” шувтаргын 2 багийн тоглолт явагдана.

18:00 Булган сумын сурагчдын байгаль хамгаалах "Алтайн хойлог” клубын урлагийн тоглолтыг үзэх

20:00 Сумын клубын бүжигтэй.

2 өдөр. 03 сарын 07 Лхагва

 

09:00 Тэмээний уралдаан эхлэнэ. 
10:30 Тэмээний уралдаан үзэх. 
12:00 Торомны уралдаан үзэх,

 

13:00 – 14:00 Үдийн завсарлагаа

14:00 Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон "Тэмээтэй буухиа” уралдаан үзнэ.

17:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа

ТЭМЭЭНИЙ БАЯР-2018 ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Хамтрагч байгууллагууд