ads

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт урьд хожид болж байгаагүй маш сонирхолтой нэгэн тэмцээн болж өнгөрлөө. Хятадын уламжлалт луут завины тэмцээний өвөрмонголчууд өвлийн улиралд тохируулж, мөсний завины тэмцээн болгон зохион байгуулжээ. Уралдаанд 23 улсаас гадна БНХАУ-ын мужуудын 300 гаруй баг оролцож, 100, 200 метрийн зайд өрсөлдсөн байна. Тамирчид ёроолыг  нь тэшүүрийн шиг төмрөөр тоноглосон завиар уралджээ.  Зохион байгуулагчид тэмцээнээ "Мөсний луут завины дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн” хэмээн нэрийдсэн бөгөөд энэхүү төрлийн анхны тэмцээн хэмээн түүхэнд тэмдэглэгдэх юм байна. 

 

Өвөрмонголд мөсний завины анхдугаар ДАШТ болжээ

https://youtu.be/13b7sMizhSY

 

Хамтрагч байгууллагууд