ads

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэх Засгийн газрын гэрээг 2008 оны тавдугаар сард байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулахад жил хүрэхгүй хугацаа үлджээ. Тодруулбал, 2018 оны аравдугаар сард шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Япон улсын тусламжтайгаар барьж буй шинэ нисэх онгоцны буудлын зээлийн нийт дүн 65,6 тэрбум иен /560 сая ам.доллар/ бөгөөд 40 жилийн хугацаатай төлөхөөр гэрээ хийсэн.

Зээлийн эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Эхний зээлийн жилийн хүү 0,2 хувь байсан бол нэмэлт зээлийн хүү жилийн 0,1 хувь болон буурчээ.

ХӨШИГИЙН ХӨНДИЙ ХҮРТЭЛХ ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ 54 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотоос Хөшигийн хөндий рүү тавигдаж буй 37 км хурдны замын ажил хараахан дуусаагүй байна. Хоёр урсгалтай, зургаан эгнээтэй баригдаж буй замын өртөг 140 сая ам.доллар юм. Ажил 2017 оны гуравдугаар сард эхэлсэн, одоогоор 54 хувийн гүйцэтгэлтэй явна. Хятадын стандартаар Монголд баригдаж буй анхны хурдны замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг албаныхан хэлэв.

Мөн одоо энд Ашиглалтын өмнөх захиргаа ажиллаж, үйл ажиллагаагаа эхлэх боломжийг хангах үүднээс нэмэлт ажлуудыг хийж байна. Тухайлбал, зарим нэг бизнесийн талбайг өөрчлөх, засварын ажил хийх зэрэг ажлууд хүлээгдэж байгаа гэхчлэн нисэх буудлын бүтээн байгуулалт 98 хувьтай байна.

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ЖИЛД 3 САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ

"Чингис хаан” олон улсын нисэх буудал 2017 онд түүхэндээ анх удаа 1.2 сая зорчигчийг хүлээн авснаас гадна дамжин өнгөрөлтийн нислэг 100 мянга гаруйд хүрчээ. Мөн уг нисэх онгоцны буудалд 3-4 онгоц давхцан бууж, нисэх тохиолдолд агааржуулалтын систем хүрэлцэхгүй болж, ачаа авах хэсэг ганц байдаг зэргээс хүчин чадал хүрдэггүй, олон улсын нислэгийг олон цагаар саатуулах хүндрэл гарч байгаа юм.

Харин хоёр талын оролт, гаралттай зурвас, явгалах замууд, перрон, нислэг, хөдөлгөөний удирдлагын байр, зорчигч үйлчилгээний барилга баригдсанаас гадна 825 авто машины зогсоол, 200 авто машины дулаан гараж, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тоннын багтаамж бүхий шатахууны агуулахтай иж бүрэн цогцолбор ашиглалтад орно.

Дээрх бүтээн байгуулалтын дүнд одоогийн ашиглагдаж буй нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгарч байсан хүндрэл үгүй болж, зурвас ашиглалтыг 73- 98 хувьд хүргэх, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс шалтгаалсан саатлыг 2,3-0,5 хувь болгох бууруулах боломжтой аж. Хүчин чадал хэд дахин нэмэгдсэнээр жилд 3 сая зорчигч хүлээн авах боломж бүрдэж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Япон улсын Мицүуиши-Чиёода түншлэл ажиллаж байгаа бол үндсэн гэрээт ажлын ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын "Самсунг Си энд Ти” корпораци, нэмэлт гэрээний ажлын ерөнхий туслан гүйцэтгэгчээр "Эм Си Эс проперти” ХХК тус тус ажиллажээ.

Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 322 тоот тогтоолоор "Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Япон талд ногдох 51, Монголын талд ногдох хувийг 49 байхаар тогтоол гарч хуулийн этгээдийг байгуулахаар шийдвэрлэсэн байна.

УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН ШИНЭ ОНГОЦНЫ БУУДАЛ ТООН ХЭЛЭЭР:

Жилд 3-6 сая хүртэл зорчигч хүлээн авах боломжтой

4E ангиллын буюу Боинг787 загварын том оврын агаарын хөлөгт үйлчлэх

Галын 9 зэрэглэлийн хүчин чадалтай

825 авто машины зогсоолтой

200 авто машины дулаан гаражтай

Зээлийн нийт дүн 65,6 тэрбум иен буюу 560 сая ам.доллар

Зээлийн 40 жилийн хугацаанд төлнө

 

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

 

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

ШИНЭ НИСЭХ БУУДАЛ ГУРВАН САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

Хамтрагч байгууллагууд