ads

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монголын аялал жуулчлалын салбарын "Golden compass"-2017 #Mongolian_tourism_awards ёслол, шинэ жилийн баярын цэнгүүн боллоо.

Аялал жуулчлалын салбарын оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн баярын цэнгүүнийг Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нээж үг хэлэв. 
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зочдоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Алтан луужин одонт Аялал жуулчлалын боловсрол судалгааны төвийн дарга, Доктор Д.Гансүх, БОАЖЯ-Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга н.Пүрэвжав, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, орлогч дарга Ц.Энхтүвшин, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр, МАЖХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Р.Энхтайван, Ц.Отгонбаяр, Ш.Уранцэцэг, Д.Саранцэцэг, Д.Наранцэцэг, Б.Барсболд, С.Амгаланбат, М.Навчаа, Ж.Соёлмаа, Х.Ариунчимэг болон бусад хүндэт зочид хүрэлцэн ирэв.

Шинэ жилийн цэнгүүн тусгай хөтөлбөрийн дагуу явагдаж аялал жуулчлалын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаагаар эхлэв.

1. Best Event/Festival - MONGOLIAN BIKE CHALLENGE
2. Best Destination - LAKE ULAAGCHNII KHAR
3. Best Investment - IBIS STYLES ULAANBAATAR HOTEL
4. Best eatery - CHOIJIN TEMPLE
5. Best tourist camp - MUNKH TENGER CAMP
6. Best Hotel - KEMPINSKI KHAN PALACE
7. Best social responsibility initiative TOILOGT CAMP
8. Best outbound tour operator - TENGER TRAVEL 
9 Best Inbound tour operator - JUULCHIN WORLD TOURS тус тус шүүгчдийн зөвлөлийн шийдвэрээр шалгарч батламж, цомоо гардан авцгаалаа.

Мөн Монголын аялал жуулчлалын холбооны дээд шагнал "Алтан Луужин" одонгоор Үйлчилгээний гавьяат ажилтан Бэгзийн Дэлгэрсүрэн, Балжиннямын Туул нар шагнагдсан юм.

Ингээд та бүхэнд угтан ирж буй 2018 ондоо илүү их амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе

Хамтрагч байгууллагууд