ads

Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран "Аялал жуулчлалын мэргэжлийн номын сан"-тай болох зорилгоор "НОМ ХАНДИВЛАХ АЯН"-ыг 2 сарын хугацаанд өрнүүлсний үр дүнд өнөөдөр буюу 2017 оны 12-р сарын 15-ны өдөр АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН НОМЫН САН байгуулагдаж нээлтээ хийлээ. Нээлтэнд БОАЖЯ-Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, АЖБХНийгэмлэгийн тэргүүн Д.Батболд, МЗХ-ны ЕНБД Б.Бэлгүтэй, НАЖГ-ын Орлогч дарга н.Энхтүвшин, МАЖХ-ны менежер М.Дархижав болон бусад төлөөлөгчид, аялал жуулчлалын багш судлаачид, салбарын оюутнууд оролцлоо. ТУс номын сан нь Монголын Залуучуудын Холбооны төв байрны 2 давхарт байрлаж байгаа ба аялал жуулчлал, түүх соёл, байгаль орчин, ан амьтан, зочлох үйлчилгээ, ёс заншил, маркетинг менежмент, хувь хүний хөгжил, гадаад ном гэсэн төрлөөр сэдэвчилсэн 1000 орчим номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байгаа юм.

 

Номын сан нь "бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд ажиллах ба салбарын оюутан залуучууд, ажилтан, багш, судлаачдын сургалт, судалгааны ажлыг дэмжих, хайсан мэдээллээ нэг дороос олж авах боломжийг олгох үндсэн зорилго агуулсан болно. Номын сангаар үйлчлүүлэгчид 3000 төгрөгөөр карт нээлгэн жилийн турш номын сангийн цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой юм. 

Энэхүү номыг санг байгуулахад сайн дураар ном хандивлан аянг идэвхтэй дэмжсэн нийт хандивлагчиддаа аялал жуулчлалын салбарын нэрийн өмнөөс талархалыг дахин дахин илэрхийлье. 

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН НОМЫН САН"-ТАЙ БОЛЛОО

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН НОМЫН САН"-ТАЙ БОЛЛОО

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН НОМЫН САН"-ТАЙ БОЛЛОО

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН НОМЫН САН"-ТАЙ БОЛЛОО

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН НОМЫН САН"-ТАЙ БОЛЛОО

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН НОМЫН САН"-ТАЙ БОЛЛОО

Номын сантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 98888803, 94118060 утаснаас лавлаарай. 

Хамтрагч байгууллагууд