ads

Монголын аялал жуулчлалын холбооны санаачлагаар оюутан залуучууд, багш, судлаачдад зориулсан "Аялал жуулчлалын мэрэгжлийн номын сан"тай болох аяг зарлаад 1 сар болоход цөөнгүй ном зохиол цуглаж байгаа билээ. Энэхүү номын сангийн үйл ажиллагаа 12-р сарын 15 нд нээлтээ хийх ба түүнээс өмнө ном цуглуулах, ангилан гарчигжуулах ажлууд хийхдэх юм. 
Номын сан Монголын Залуучуудын Холбооны төв байрны 2 давхарт байрших ба МЗХ болон Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг дэмжин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн аянг дэмжин ном хандивлахыг хүсвэл 98888803, 94118060 утас болон Фэйсбүүк хаяг "Аялал жуулчлалын мэргэжлийн номын сантай болцгооё" эвентэд нэгдэн мэдээлэл авах боломжтой. 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН НОМЫН САНТАЙ БОЛОХ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР

Хамтрагч байгууллагууд