ads

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монголын аялал жуулчлалын салбарын ажилтны баяр арга хэмжээ Монголын аялал жуулчлалын холбооны санаачилгаар анх удаа зохион байгуулагдсан билээ.

Тус арга хэмжээнд салбарын 400 орчим хүн оролцсон ба тэд нэгэн үдшийг хамтдаа инээд хөөр, дуу хуурын дунд өнгөрүүлсэн юм. Тус үйл ажиллагааны үндсэн зорилго нь Монголын аялал жуулчлалын салбарт аялал жуулчлалын ажилтны баяр, үндэсний тэмдэглэлт өдөртэй болохыг уриалах байв.

Энэ хүрээнд жуулчин тээврийн жолооч, хээрийн аяллын тогооч, хөтөч тайлбарлагч, менежер, оффис ажилтан, жуулчны бааз, зочид буудал, агаарын тээвэр, удирдах алба гэх мэт салбарынхан оролцсоноороо онцлог байсан юм.  Арга хэмжээг МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр болон БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар үг хэлж нээсэн юм.

 

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨРТЭЙ БОЛОВ

 

Үндэсний үйлдвэрлэгч Говь хувьцаат компани энэхүү арга хэмжээний Албан ёсны түнш байгууллагаар оролцсон бол Номин Холдинг ХХК, Гранд Хилл зочид буудал, Компасс аяны дэлгүүр зэрэг байгууллагууд дэмжигч байгууллагаар хамтран ажилласан билээ. Жуулчны зуны улирлын хаалт, аялал жуулчлалын салбарын ажилтны баярын үйл ажиллагааны үеэр Д.Батболд, Р.Лутбаяр, Б.Баяраа, Д.Нямсайхан, Д.Доржнамжим зэрэг аялал жуулчлалын ахмад зүтгэлтэн нарт хүндэтгэл үзүүлэв.

Мөн тус өдөр Монголын аялал жуулчлалын холбооны "Аялал жуулчлалын төлөө”  медалиар Актив адвенчер турс Монголиа ХХК Ж.Ариунцэцэг, Монголиан Вэйс ХХК Х.Сугар,  Летс Трэйвел ХХК С.Амгаланбат, Ай Стар Монголиа ХХК Х.Ариунчимэг, ДМД ХХК Ж.Соёлмаа, Цолмон Трэйвел ХХК Б.Цолмон, Дисковер Монголиа Трэйвел ХХК Б.Барсболд, Жуулчин ХК Ц.Отгонбаяр, Грийт Чингис ХХК Ш.Уранцэцэг, Боожум экспедишн ХХК Д.Ариунаа, Бирга тур ХХК Д.Байгалмаа, Тэр их жуулчин ХХК Э.Цэрэнбат, Хустайн БЦГ Ц.Дашпүрэв МИАТ н.Чинсанаа, болон Д.Батнасан, М.Нарангэрэл нар тус тус шагнагдав.

Арга хэмжээ Гранд Хилл зочид буудлын 17 давхрын хүлээн авалтын танхимд болсон ба сонирхолтой хөтөлбөр, олон олон азтанг тодруулсан билээ. Үйл ажиллагаа нь үндсэн хоёр хэсэгтэй ба энэ удаад хүлээн авалт зохион байгуулсан бол дараачийн удаад салбарын хэмжээнд болон үйлчилгээний ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, уулзалт яриаг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа болно.

Жил бүрийн 10-р сарын 10-ны өдрийг Монголын аялал жуулчлалын салбарын ажилтны өдөр болгох тэмдэглэлт хуваарьт оруулах, батлуулах асуудлыг төр засгийн түвшинд МАЖХ хүргэх асуудал дээр анхааран ажиллах юм. Ирэх жилээс уламжлагдан зохион байгуулагдах аялал жуулчлалын салбарынхны ажилтны баярыг хөдөө газар түшиглэн бэсрэг наадам зохион байгуулахаар төлөвлөгдсөнийг дуулгахад таатай байна.

 

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨРТЭЙ БОЛОВ

 

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨРТЭЙ БОЛОВ

 

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨРТЭЙ БОЛОВ

 

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨРТЭЙ БОЛОВ

 

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨРТЭЙ БОЛОВ

 

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨРТЭЙ БОЛОВ

 

 

 

 

 

 

Хамтрагч байгууллагууд