ads

 АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МАЖХ-ны 25 жилийн ойн хүрээнд аялал жуулчлалын салбарын үйлчилгээний ажилтнуудад зориулсан "Алтан намар- Аялал жуулчлалын салбарын баяр” арга хэмжээг жуулчны бааз, менежер, оффис ажилтан, жуулчин тээврийн жолооч, хөтөч тайлбарлагч, хээрийн аяллын тогооч, удирдах алба гэсэн чиглэлээр нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж эв нэгдэл, хамтын ажиллагаа уялдаа холбоог бэхжүүлэх үндсэн чиглэлтэй бөгөөд энэ төрлийн нэгдсэн арга хэмжээ анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. 
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
• Ерөнхий зохион байгуулагч: Монголын аялал жуулчлалын холбоо
• Албан ёсны түнш: Говь Хувьцаат Компани
ХЭЗЭЭ, ХААНА БОЛОХ
2017 оны 10-р сарын 10 нд Гранд хилл /Grand Hill Hotel/ зочид буудалд 
ХАМРАХ ХҮРЭЭ
Аялал жуулчлал, үйлчилгээний салбарынхан /Хөтөч тайлбарлагч, жуулчны баазыг ажилтнууд, хээрийн аяллын тогооч, жуулчин тээврийн жолооч, менежер, оффис ажилтан болон бусад/

"АЛТАН НАМАР - АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН БАЯР" ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

 Дэлгэрэнгүй мэдээллийг - info@travelmongolia.org хаягаар болон 70007820, 98888803, 99072779 гэсэн утсаар авах боломжтой.

Хамтрагч байгууллагууд