ads

Баянхонгор аймгийн Баянлиг сум нь Тэмээн сүргийн тоогоор улсдаа дээгүүр байрт ордог түүх соёлын болон байгалийн сонин тогтоц үзэсгэлэнт газруудаараа алдартай сайхан нутаг билээ. Тухайлбал : Хатан суудал, Цагаан агуй, Бичигт хад, Их халбаганат хайрхан, Зоог зуух эртний чулуун зэвсгийн бууц, Арслан толгой, Хар дов, Зуун мод гэх мэт газруудыг нэрлэж болох юм. 2017 оны 10 дугаар сарын 04, 05-ний өдрүүдэд зохион байгуулагдах тэмээний баярын хүрээнд  "ХҮН ҮҮСЛИЙН УЛ МӨРӨӨР-2017" түүх соёлын аялалд та бүхнийг урьж байна. Аяллын зорилго: Аяллын онцлог Баянхонгор аймгийн Баянлиг сум нь Тэмээн сүргийн тоогоор улсдаа дээгүүр байрт ордог түүх соёлын болон байгалийн сонин тогтоц үзэсгэлэнт газруудаараа алдартай сайхан нутаг билээ. Тухайлбал : Хатан суудал, Цагаан агуй, Бичигт хад, Их халбаганат хайрхан, Зоог зуух эртний чулуун зэвсгийн бууц, Арслан толгой, Хар дов, Зуун мод гэх мэт газруудыг нэрлэж болох юм.

Эдгээр газруудыг үзэхээс гадна хонгор нутгийн говийн үзэсгэлэнт газрууд болон ЛАМЫН ГЭГЭЭНИЙ УЛААН ТЭМЭЭНИЙ БАЯР-тай танилцах зорилготой. 

Мөн аялал жуулчлалын бизнес эрхлэгч, тур оператор компани захирал, менежер болон клуб, холбоодын төлөөлөл та бүхнийг манай энэхүү аялалд оролцож Хонгор нутгийн хүн үүслийн мөрөөр аялангаа Ламын гэгээний тэмээний баярт танилцан шинэ бүтээгдэхүүн үзмэрийг бий болгон гэдэгт итгэлтэй байна.

 

ЛАМЫН ГЭГЭЭНИЙ УЛААН ТЭМЭЭНИЙ БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

 

Аяллын хугацаа: 2017 оны 10 дугаар сарын 03, 04, 05, 06-ний хооронд /3 шөнө, 4 өдөр/
Аяллын хүрээнд үзэх үзмэр:

Бор балгас - Өлзийтийн 4 баатрын хөшөө - Ээж хад - Хоёр улиас - Хавцгай хөндий - Холбоолж нуур - Монголын хоолой - Баянлиг /Шинэ сум/ - Хатан суудлын тал ЛАМЫН ГЭГЭЭНИЙ УЛААН ТЭМЭЭНИЙ БАЯР - Цагаан агуй - Бичигт хад - Цагаан булаг - Элсэн уул зэрэг газруудыг үзнэ. 

Холбоо барих утас: 95119322, 86224024

 УДИРДАМЖ ТАТАХ

Хамтрагч байгууллагууд