ads

Монголын аялал жуулчлалын салбарынхан Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан "Нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурал болон "Аял. Таашаа. Хүндэл” сэдэвт хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй аялан жуулчлахыг сурталчлах өдөрлөгийг тус тус зохион байгууллаа.

 

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРӨӨР ОЛОН НИЙТЭД ЗӨВ АЯЛАН ЖУУЛЧЛАЛХЫГ СУРТАЛЧИЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Монгол улс нь 1990 онд ДАЖБ-ын гишүүнээр элсч, 2007 оноос тус өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх уламжлал тогтоод байна. Харин Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь НҮБ-ын харьяа төрөлжсөн байгууллагын нэг бөгөөд дэлхийн 154 орныг эгнээндээ тэгтгэсэн ба 1979 оны 9-р сард Испани улсын Торремолинас хотод болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллын ерөнхий ассамблейн III чуулганаас жил бүрийн 9-р сарын 27-ны өдрийг "ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР" болгон тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан бөгөөд 1980 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй

 

Тус өдөрлөгийн үеэр Аялал жуулчлалд ээлтэй сэтгүүлчдийн клуб байгуулагдаж олон нийтэд аялал жуулчлалын тухай, зөв аялах тухай мэдээлэл нийтлэлийг тогтмол хүргэх үүднээс нэр бүхий сэтгүүлчид батламжаа гардан авсан юм. ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагналын эзэд мөн тодорсон билээ. 
"Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” сэдэвт их дээд сургуулийн аялал жуулчлалын оюутнуудын дунд зохион байгуулагддаг Гранд тур улсын олимпадын үзэсгэлэн, хаалтын ажиллагаа мөн энэ үеэр явагдсан юм. 
Уул, аяллын клубүүдийн "Эко аялал" танилцуулга болон аялал жуулчлалын салбарын залуучуудын "Эх орон минь бидний нүдээр" сэдэвт сонирхогчдын гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Мөн "Би эко аялагч" энгэрийн тэмдэгийг үзэж сонирхсон зочдод дурсгаж эко аялахыг уриалсан юм.

 

Тус өдөр цаг агаарын хувьд жиндүүхэн сэрүүн байсан ч аялал жуулчлалын салбарынхан хүйтнийг үл ажрин олон нийтэд салбараа сурталчилж, халуун кофе-гоор үнэ төлбөргүй үйлчилсэн билээ.

Энэхүү өдөрлөгийг Монголын аялал жуулчлалын холбооны санаачлагаар зохион байгуулсан ба БОАЖЯ, НАЖГ, АЖХТ, АЖБХН зэрэг салбарын байгууллагууд дэмжин оролцсонд талархал илэрхийлье.

 

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРӨӨР ОЛОН НИЙТЭД ЗӨВ АЯЛАН ЖУУЛЧЛАЛХЫГ СУРТАЛЧИЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРӨӨР ОЛОН НИЙТЭД ЗӨВ АЯЛАН ЖУУЛЧЛАЛХЫГ СУРТАЛЧИЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРӨӨР ОЛОН НИЙТЭД ЗӨВ АЯЛАН ЖУУЛЧЛАЛХЫГ СУРТАЛЧИЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРӨӨР ОЛОН НИЙТЭД ЗӨВ АЯЛАН ЖУУЛЧЛАЛХЫГ СУРТАЛЧИЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРӨӨР ОЛОН НИЙТЭД ЗӨВ АЯЛАН ЖУУЛЧЛАЛХЫГ СУРТАЛЧИЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРӨӨР ОЛОН НИЙТЭД ЗӨВ АЯЛАН ЖУУЛЧЛАЛХЫГ СУРТАЛЧИЛСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Та бүхэнд Дэлхийн аялал жуулчлалын өдрийн мэндийг дэвшүүлье

 

 

 

 

Хамтрагч байгууллагууд