ads

АЯЛЛЫН ЗОРИЛГО: Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, байгууллага хоорондын танилын хүрээг тэлэхээс гадна Манзушираас Цэцээгүн хүрэх замд хуучин тэмдэглэгээг шар өнгийн будгаар шинэчлэн сэргээхэд оршино. 

АЯЛЛЫН ХУГАЦАА: 2017 оны 08-р сарын 27 нд /Бүтэн сайн өдөр/
АЯЛЛЫН МАРШРУТ: Улаанбаатар хот – Зуунмод хот /Төв аймаг/ - Манзушир хийд – Богдхан уул – Цэцээгүн 
Хамрагдах хүний тоо: 45 /Автобусны суудлын тоогоор 45 хүн бүртгэнэ./
БҮРТГЭЛИЙН ХУУДАС: https://docs.google.com/…/1FAIpQLSdu3vT5yQeM9pILW…/viewform…
АЛХАЛТЫН ЗАЙ: Талдаа 8 км

ЕРӨНХИЙ ХӨТӨЛӨР
08:50 – Цуглах /Баянгол зочид буудал/
09:00 – Аяллын замд гарах /Автобусанд АХА болон бусад хөгжөөнт тэмцээн/ тусгай шагналтай
11:30 – Манзушир хийдтэй танилцах
13:00 – Үндсэн явган алхалт эхлэх /Замдаа үдлэх/
15:20 – Цэцээгүний оргил дээр гарах /Хог байвал түүж авах/ 
15:30 – Дурсгалын зураг авах 
17:00 – Автобус дээрээ буцаж ирэх /Хөгжөөнт тоглоом/
19:00 – Баянгол зочид буудлын гадаа ирэх

Аяллын зардал: Нэг хүн 6000 төгрөг /Аяллын үнэд – Тохилог автобус, хөтөч тайлбарлагч, зурагчин, ТХГН болон зам тээврийн хураамж багтсан болно./

Анхаарах зүйлс: 
• Тухайн өдрийн цаг агаарт тохируулан хувцаслах /Урьдчилсан байдлаар бага зэрэг үүлэрхэг +12 градус/
• 2 мөртэй цүнх үүрэх 
• Өдрийн хоол, уух зүйлсээ авч явах /Халуун уух зүйлтэй байж болно/
• Согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно
• Өөрт хэрэгтэй хувийн эд зүйлсээ базаана /Зургийн аппарат, илүү оймс, нарны тос, нүдний шил, малгай, бээлий, оймс, таяг гэх мэт/
• Аяллын ахлагчийн командыг биелүүлэх 
• Бусдыгаа хүндэтгэн аяллын цагийг ягштал баримтлах

Аяллын дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэлийг info@travelmongolia.org хаягаар болон 9888-8803 утаснаас авна уу?

 

БОГДХАН УУЛ ЦЭЦЭЭГҮН РҮҮ ХАМТДАА АЛХАЦГААЯ

 

Хамтрагч байгууллагууд