ads

Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгон жил бүр тэмдэглэх зорилготой "МОНГОЛ САРЛАГ” Фестивалийг Ихтамир суманд 8-р сарын 10-11 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо ТББ, Нэг Архангай шинэ хөгжлийн тэмүүлэл НҮТББ санаачилж Аймгийн ЗДТГ, Ихтамир сумын ЗДТГ, Монголын бэлчээр ашиглагчдын холбоо,Монголын ноос ноолуурын холбоо, Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь Ихтамир сумын Эрдэнэтолгой баг "Тайхарын тал” байгалын үзэсгэлэнт газар болно.

Энэхүү арга хэмжээнд "Сүрлэг хангай” сарлагын парад, "Хөхдэй” уралдаант тэмцээн Сайхан сарлаг, Ганган сарлаг, Сарлагт ээлтэй малчин, Саглагар сагсаахай, Шимт идээ, Арвин баялаг, Уран сарлаг , гэсэн төрлүүдээр явагдана. Мөн "Өгөөж буян” аймгуудын бэлчээр ашиглагчдын холбоодын үзэсгэлэн, "Цагаадай” аялагчид, жуулчдад зориулсан үзэсгэлэн "Ягаадай” урлагийн тоглолтууд болох тул та бүхнийг өргөнөөр ирж үзэж сонирхохыг урьж байна.

"МОНГОЛ САРЛАГ ФЕСТИВАЛЬ" АРХАНГАЙ АЙМГИЙН ИХТАМИР СУМАНД БОЛНО

 

Хамтрагч байгууллагууд