ads

 

ЦАЙНЫ ЗАМЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

 

Монгол,Орос, Хятад гурван орныг тэмээн жингийн цуваагаар холбон дүрсэлсэн Цайны замын дурсгалын хөшөөний нээлт өнөөдөр Баянзүрх дүүрэгт байрлах Дулмаалин хийдэд боллоо. Уг хөшөөний нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "Өнөөдөр Цайны замын гишүүн орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч даргаар ахлуулсан 460 орчим мэргэжилтэн Монголд айлчилж, уулзалт зохион байгуулж байна. Аялал жуулчлалын үндэс суурь эдийн засгийн гол зорилго тавьсан байгаа манай улсын хувьд Цайны замын улс орнууд, хотуудын хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал. Өнөөдрийн форумын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх түүнийг дагаад эдийн засагт хэрхэн эерэгээр нөлөөлөх, асуудлыг ярилцаж, хэлэлцлээ. Цайны замын түүхээр дамжуулан хоёр орны иргэдийн аялал жуулчлалыг хэрхэн өргөтгөх талаар мөн ярилцлаа. Цайны замд Монгол, ОХУ, БНХАУ-ын 10 гаруй хот хамаарагддаг. Гишүүн хот болгонд цайны замын дурсгалын хөшөөг босгож байгаа. Өнөөдрийн бидний зогсч буй энэ газар бол дэлхийн томоохон худалдааны цэг болж байсан буйр юм. Тиймээс эрдэмтэн судлаачидтай ярилцсаны эцэст уг газрыг сонгож түүхэн хөшөөг босгож байна. Ийнхүү өнөөдөр бид бүхэн түүхэн чухал үйл явдлын гэрч боллоо” хэмээн онцлов.

Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын "Талын зам”, ОХУ-ын "Евроазийн эдийн засгийн холбоо”, Хятадын "Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд "Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. 

 

ЦАЙНЫ ЗАМЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

 

ЦАЙНЫ ЗАМЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

 

ЦАЙНЫ ЗАМЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад "Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брэндийг бий болгож, хамтарсан маркенгийн үйл ажиллагааг явуулах, гадаад улс орнуудаас илүү олон жуулчид татах нөхцөл боломж бүрдэх юм гэдгийг албаныхан хэлж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

Хамтрагч байгууллагууд