ads

Сэлэнгэ, Булган, Төв аймгуудын нутагт гарсан ой хээрийн түймэрийн тархац хүн хүч, техник хэрэгсэл, эд материалийн дутмагаас шалтгаалан өдөр ирэх тусам хүрээгээ тэлж улс оронд минь их хэмжээний хохирол учруулсаар байна. ОБЕГ болон холбогдох байгууллагууд нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа ч тэдний хүч, гарсан түймрийн хэмжээнд хүрэхгүй байгаатай холбогдуулан эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан ард түмэн, энгийн иргэд, байгууллага хамт олон хандивын аян өрнүүлж туслах материал, хоол хүнс хүргэхийн зэрэгцээ тэд түймэрийн тархацыг зогсоох, унтраах үүрэгт гар бие оролцож байна. Энэ үйлсийг дэмжин Монголын аялал жуулчлалын холбооны Холбооны гишүүн байгууллагууд, дэмжигчид нэгдэж 24 цагийн дотор 8 сая 500 мянган төгрөгийн хандивыг хуримтлуулан БОАЖЯ-нд Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөгчид хүлээлгэн өгч эх орондоо хандивлалаа.

БОАЖ-ын сайдын зүгээс МАЖХ, гишүүн байгууллага, дэмжигчидийн хандивыг талархан хүлээн авч хандиваар цугларсан бүх мөнгийг түймрийн тархацыг тогтоох, унтраах ажилд бүрэн зарцуулах аа  мэдэгдлээ.

Эх орныхоо төлөө хандивын аянд идэвхтэй оролцсон байгууллагууддаа талархал илэрхийлж, ажил хөдөлмөр нь наран мэт гялалзаж, амжилт бүтээл нь далай мэт цалгиж байхыг хүсэн ерөөе. 

МАЖХолбоо, түүний гишүүн байгууллагууд, дэмжигчид “Эх орондоо туслая” хандивын аян өрнүүлж 8.500.000 төгрөгийн тусламжийг үзүүллээ.

Хамтрагч байгууллагууд