ads

 

Аялал жуулчлалын салбарынхны "Амьдрал бэлэглэе" аян зохион байгуулагдлаа

 

Монгол Улс сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласантай холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбооны санаачлагаар 2017 оны 7 дугаар сарын 3-ны энэ өдрийг "Аялал жуулчлалын салбарынхан-Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд нэгдэж байна! уриан доор зохион байгуулахаар  төлөвлөж, нийт гишүүд дэмжигчид, хамтран ажиллагч байгууллагууддаа уриалгыг гаргасан билээ.

 Тэгвэл өнөөдөр тус арга хэмжээнд Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Улаанбаатар төмөр замын аялал жуулчлалын төв, Монголын Үндэсний Их Сургуулийн Газарзүй аялал жуулчлалын сургууль, Аялал жуулчлалын ур чадварын сургууль, Монголын залуучуудын холбооны дэргэдэх "Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” болон Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн Жуулчин, Нью Жуулчин, Номадик Жөнис, Актив Адвенчер Турс Монгол, Дисковер Монголиа Трейвэл, Летс Трейвэл, Монголиа Кинг Трейвэл, Манжуурын аялал зэрэг 15 байгууллагын удирдлага, албан хаагчид нэгдэхээр хүрэлцэн ирж сайн дураараа цусаа бэлэглэх үйл ажиллагаанд оролцож, 40 гаруй хүн 20 орчим литр  цусаа бэлэглэн 120 хүний эрдэнэт амийг аврах боломжийг нээж өгсөн юм.

         Энэ сайхан гэгээлэг, ач буянтай үйлсийг хамтран зохион байгуулсан Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олондоо нийт аялал жуучлалын салбарынханыхаа нэрийн өмнөөс ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

Эрдэнэт хүний амийг аврах

Эрхэм үйлсэд сайн дураараа нэгдэж

Эргэж авах авлагагүй донорын эгнээг тэлсэн 

Эрхэм журмын нөхөд салбарынхандаа баярлалаа 

 

Аялал жуулчлалын салбарынхны "Амьдрал бэлэглэе" аян зохион байгуулагдлаа

 

Аялал жуулчлалын салбарынхны "Амьдрал бэлэглэе" аян зохион байгуулагдлаа

 

Аялал жуулчлалын салбарынхны "Амьдрал бэлэглэе" аян зохион байгуулагдлаа

 

Аялал жуулчлалын салбарынхны "Амьдрал бэлэглэе" аян зохион байгуулагдлаа

 

Аялал жуулчлалын салбарынхны "Амьдрал бэлэглэе" аян зохион байгуулагдлаа

Аялал жуулчлалын салбарынхны "Амьдрал бэлэглэе" аян зохион байгуулагдлаа

 

 

 

 

 

Хамтрагч байгууллагууд