ads

ЗАДГАЙ САНСАРТ АЯЛСАН “СУНИТА УИЛЛЬЯМС” ГЭЖ ХЭН БЭ?

АНУ-ын иргэн Сунита Уйлльямс бол сансарт 322 өдрийг өнгөрүүлж, задгай сансарт, хөлгийн гадна хамгийн удаан буюу 50 цаг "зугаалсан” анхны бөгөөд цорын ганц эмэгтэй юм. Багадаа "Жетсонс”, "Оддын аян” цувралуудаас ирээдүйд сансар оддоор ердийн мэт аялдаг болно хэмээн төсөөлж өссөн тэрээр энэ бүхний анхдагч нь болно чинээ зүүдэлж ч байсангүй. 20 жилийн өмнө туршин нисгэгчийн сургуульд сурч байхдаа анх сансарын нисгэгчтэй уулзаж, туршлага чадвартаа итгэснээр тэдний нэг болсон Сунита өдгөө 47 настай. Тэнгисийн цэрэгт олж авсан суурь мэдлэг нь ихээхэн тус нэмэр болдог гэж тэрээр ярьдаг байна.

 

ЗАДГАЙ САНСАРТ АЯЛСАН “СУНИТА УИЛЛЬЯМС” ГЭЖ ХЭН БЭ?

 

 

Зайдгай сансарт гарахын хамгийн сайхан нь юу вэ? гэх сэтгүүлчийн асуултанд тэрээр "Хязгааргүй өндрөөс дэлхий, мөн туйлын туяаг харах” гэж хариулжээ. Аймаар биш үү? гэх ээлжит асуулдтанд нь тэр: 2006 онд хөлгийн нарны эрчим хүч цуглуулах хэсэгт гэмтэл гарч, шалгах хэрэгтэй болоход би анх хөлгөөсөө гарсан. Станцын нарны дэлгэцүүдийг холбосон гүүрээр авирч эхлэхэд тэнгэр баганадсан байшин өөд авирч байгаа юм шиг санагдсан ч өөртөө "бүх юм зүгээр, чи унахгүй” гэж хэлж билээ. Өөрийгөө бэхэлчихээд гараа сул тавьж үзсэний дараа "Хөөе чи зүгээр ээ” гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Сансарт нүд завчих төдийд л баримжаагаа алдана хэмээн дурдаад АНУ дараагийн хөлгөө хөөргөнө гэвэл дуртай ниснэ. Туршин нисгэгч болох ямар ч боломжийг алдахыг хүсэхгүй хэмээжээ. 

 

ЗАДГАЙ САНСАРТ АЯЛСАН “СУНИТА УИЛЛЬЯМС” ГЭЖ ХЭН БЭ?

 

Хамтрагч байгууллагууд