ads

 

Өнгөрсөн ням гаригт Европын нисэх онгоц үйлдвэрлэгч "Airbus” компани дэлхий дээр хамгийн томд тооцогдох зорчигч тээврийн "А380” загварын шинэ нисэх онгоц үйлдвэрлэх ажлаа дуусгасан талаар мэдээлснийгТАССагентлаг уламжлав. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар, онгоцны шинэ загварыг "Airbus A380 plus” хэмээн нэрлэсэн байна. Мэдээлэлд, шинэ загварын онгоцны ашиглалтын үзүүлэлтүүд сайжирч, онгоцыг үйлдвэрлэхнийт зардал буурсан талаар дурджээ. Шинэ онгоцонд 933 зорчигч багтах бөгөөд энэ нь өмнөх загвараас 80 хүнээр их юм байна.

Далавчны хийц өөрчлөгдсөнөөр аэродинамикийн үзүүлэлтүүд сайжирч, шатахууныг дөрвөн хувиар хэмнэх боломжтой болжээ. Түүнээс гадна А380-ын шинэ хувилбар техникийн үйлчилгээ бага шаарддаг, түүнийг үйлдвэрлэх зардал 13 хувиар буюу 428-370 сая доллар болж буурсан байна.

"Airbus A380” нь дэлхий дээрх хамгийн том зорчигч тээврийн агаарын хөлөг юм. Уг хөлгийн хамгийн дээд багтаамж 853 хүн, хөөрөлтийн хамгийн дээд жин 575 тонн, далавчны далайцын хэмжээ 79.7 м, буухгүйгээр 15 200 км хол зайг туулах чадвартай. Нислэгийн үеийн дээд хурд нь 945 км/цаг. 2005 оны дөрөвдүгээр сарын 27-нд "Airbus A380”-ын анхны нислэгийг үйлджээ. Өмнө нь Америкийн "Боинг 747" онгоц дэлхийн хамгийн том, хүнд, олон зорчигч тээвэрлэх чадамжтай зорчигч тээврийн агаарын хөлөг онгоц байв.

Эх сурвалж Мэдээ.мн

Хамтрагч байгууллагууд