ads

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР - Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зохион байгуулагдана

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР

Зорилго : Монголын нүүдэлчин малчин ард иргэдийн өдөр тутмынхаа амьдралд байнга хийж заншсан өв соёл, зан заншилтай холбоотой уламжлалт зан үйлийг гадаад, дотоодын жуулчдад суртачлан таниулах, залуу хойч үе, хүүхэд багачууддаа зааж сургах өвлүүлэн үлдээх үндсэн зорилготой ба мөн энэхүү өдөрлөгийг жил бүр тогтсон хугацаанд зохион байгуулж хэвшсэнээр сум орон нутгийн, цаашлаад улсын аялал жуулчлалын хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулах зорилготой.

Хамрах хүрээ: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчид хөдөлмөрчид, Өмнөговь аймгийн жуулчны баазууд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд болон гадаад дотоодын нийт жуулчдын хүрээнд зохион явуулна.

Зохион байгуулах үйл ажиллагаа : Тус аялал жуулчлалын өдөрлөгт Монголын нүүдэлчин малчин ард түмний ахуй амьдрал, ёс заншилтай холбоотой дараахь үйл ажиллагааг гадаад дотоодын жуулчдад сонирхуулах болно. Мөн түүнчлэн Ханхонгор сумын малчид энэхүү өдөрлөгийн бүхий л үйл ажиллагаанд оролцон  олон нийтэд үзүүлэн, таниулж буй нь өдөрлөгийн бас нэгэн онцлог давуу тал болж байгаа юм. Үүнд: Таван хошуу малтай холбоотой зан үйл, Монголын уламжлалт баяр, наадамтай холбоотой зан үйл, Монголын уламжлалт амьдрах ухаантай холбоотой зан үйл, Монголын үндэсний тоглоом наадгай, Монголын үндэсний язгуур урлагийн их өв соёл

Дээрхи өв соёлуудыг дотор нь салбар бүрээр нь ангилсан ба нийтдээ 11 хэсэгтэй 30 орчим зан үйлийг амьдралын мөчлөг бүрээр нь нэг өдөрт нэг дор, тогтсонцагийн хуваарийн дагуу тодорхой байршилдбагцаар нь үзүүлэх юм.

Бусад үйл ажиллагаа: Өдөрлөгийн үеэр малчдын гар урлалын болоод үндэсний үйлдвэрлэлтэй холбоотой бүх төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ба үүнээс гадна: Монгол үндэсний хоолны газар, гэрэл зурагчин, хүнсний дэлгүүр, Холбогдох бусад үйлчилгээнүүдийг тус тус байрлуулан ажиллууна.

Зохион байгуулах хугацаа, байршил : 2016.08.05-нд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутагт болно.

Төлбөр хураамжийн тухайд: Тус өдөрлөг нь Монголын нүүдэлчин малчин ард түмэн өглөөнөөс орой хүртэл ямар ямар  төрлийн зан үйл, ёс заншилтай холбоотой ажлуудыг хийж болдгийг нэг дор цогцоор нь харуулахыг зорьж байгаа учраас тодорхой хэмжээний үнэлгээтэй байх ёстой юм. Тиймээс тухайн өдөрлөгийг гадаадын болон дотоодын жуулчиддаа холбогдох үнийн дүнг тавьж өгөх болно. Үүнд: Гадаад жуулчин – 20.000 төгрөг /10 доллар/, Дотоод жуулчин – 2.000 төгрөг

Тухайн жуулчин тасалбараа авч орсоноор тухайн өдөрлөгт өөрийнхөө хийж үзэхийг хүссэн бүх зүйлээ ямар нэгэн нэмэлт үнэ төлбөргүйгээр хийж танилцах эрхтэй юм. Тодруулбал морь, тэмээ унах, зургаа авхуулах гэх мэт.

Үйл ажиллагаанаас олсон ашиг орлогыг дараахь байдлаар зарцуулж, холбогдох хүмүүст тайлагнана. Үүнд : Тухайн өдөрлөгт оролцож буй малчдыг дэмжиж тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс тэдэнд урамшуулал байдлаар олгох, Үйл ажиллагаанаас хамааран доройтсон байгаль, бэлчээрийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах, Тухайн өдөрлөгтэй холбоотой үүдэн гарсан зарим чухал шаардлагатай зүйлд зарцуулах.

 

Энэхүү өдөрлөг нь Өмнөговь аймгийн Ханхонгор суманд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өдөрлөгийн үйл ажиллагааг амжилттай зохион явуулсанаар цаашид жил бүр энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж аялал жуулчлалын маршрутанд оруулан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хөгжүүлэх боломжтой байгаа юм. Мөн Өмнөговь аймаг болоод Улаанбаатар хотын ард иргэд сонирхож үзэхийг хүсч байвал тус газруудаас нэгдсэн автобусаар үйлчлэх боломжтой юм.

 

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР - Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зохион байгуулагдана

 

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР - Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зохион байгуулагдана

 

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР - Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зохион байгуулагдана

 

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР - Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зохион байгуулагдана

 

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР - Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зохион байгуулагдана

 

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР - Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зохион байгуулагдана

 

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР - Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зохион байгуулагдана

 

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР - Өмнөговь аймгийн Ханхонгор суманд зохион байгуулагдана

Холбоо барих утас, хаяг : Өмнөговь аймаг Ханхонгор сум

 

89688318, 99688318  фээсбүүк хаяг : Нямдорж Бадамсүрэн

 

 

 

 

 

 

 

 

Мэйл хаяг : nak_mgl0805@yahoo.com

Хамтрагч байгууллагууд