ads

Японы Хаяакава тосгонд дэлхийн хамгийн олон жил ажиллаж буй зочид буудал байдаг. 705 онд байгуулагдаж байсан "Нишияама Онсен Кэйүнкан” нэртэй уг зочид буудал 1312 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа юм байна. Зөвхөн засвар, шинэчлэл хийхийн тулд л түр хаалгаа барьж байжээ. Энэ бүх хугацаанд нийт 52 удаа шинэчлэгдэж байсан бөгөөд нэг удмын гэр бүл, хойч үе нь ажиллуулсаар байна.

Япон үндэсний хэв маяг, орчин үеийн загварыг хослуулан хамгийн сүүлийн засвар, шинэчлэлт 1998 онд хийгдсэн байна. Хэдийгээр зурагт болон интернэт байхгүй ч та энд зочилсноор сайхан амарч авах бүхий л орчин бүрдсэн. Эзэд нь зочиддоо хүндэтгэлтэй ханддаг бөгөөд өөрсдөө ажилдаа дуртай, хичээнгүйлэн үйлчилдэг тул энэ олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.

1312 жилийн турш ажиллаж буй зочид буудал

Хамтрагч байгууллагууд