ads

НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН НААДАМ-2017

"НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН НААДАМ”-2017

Хэзээ: 2017оны 07сарын 23-25 өдрүүдэд

ХаанаЗавхан аймгийн Эрдэнэхайрхан сум Улаагчны хар нуур

Арга хэмжээ:

НЭЭЛТ: Нүүдэлчдийн соёлын наадмыг харуулсан урлаг соёлын арга хэмжээ

·        Морин хуур эгшиглүүлэх 108

·        Цамын бүжиг

·        Бөөгийн  шашины зан үйлийн үзүүлбэр

Таван хошуу малын үзүүлбэр: 

·        Тэмээн жингийн цуваа үзүүлбэр  

·        Тэмээн сүйх тэрэг

·        Ботго, тормоо дагуулсан ингэ

·        Ижил зүсмийн   морьдийн үзүүлбэр

·        Унагатай гүүний үзүүлбэр 

·        Үхэр  тэрэгний цуваа

·        Нуруу ачаа  

·        Тугалтай үнээний үзүүлбэр

·        Бог малын нялх төлтэй  үзүүлбэр

 

v  БОГ МАЛЫН БАЯР /ХОНЬ, ЯМАА/

Эсгий хийх үзүүлбэр уралдаан: Уламжлалт ёс  , харуулсан ерөөл магтаал хэлэх, хонь хяргах, Ноос савах, Эсгий зулах, чирэх, Ноосоор дээс томох уралдаан

Хонь холбож саах үзүүлбэр уралдаан: Хонь холбох, Сүү сааж уралдах

Нүүдлийн соёлын театрчилсан тоглолт: Зан үйл, уламжлалыг харуулсан ардын урлагийн тоглолтууд

v  БОД МАЛЫН БАЯР /ТЭМЭЭ, ҮХЭР/

Сарлагийн үзүүлбэр уралдаан:Сарлагийн уралдаан, Сарлаг нуруу ачаа ачих, Сайхан Хайнаг, Шар, Сарлагтай хос,

Тэмээний үзүүлбэр уралдаан:Сайхан тэмээ шалгаруулах, тэмээ ачаа ачих буухиа тэмцээн

Галын наадам:Тойрон бүжиг, язгуур урлагийн тоглолт

v  УРАН УУРАГЧ , УРАН БУГУЙЛЧ, ЭМНЭГ СУРГАГЧДЫН УЛСЫН УРАЛДААН

Адууны үзүүлбэр, уралдаан: Морь уургалах, Морь бугуйлдах, Уурга шүүрэх, Эмнэг сургах, Сайхан морьтой хос шалгаруулах, Жороо морины уралдаан

Бэсрэг наадам:

Үндэсний бөхийн барилдаан

Үндэсний сурын харваа

Хасаа харваа

Унаганы уралдаан

Дээлтэй Монгол

Нутгийн иргэдийн  үйлдвэрлэсэн гар, урлал бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа

Шилмэл үүлдрийн эцэг малын үзүүлбэр худалдаа

 

v  ТАВАН ХОШУУ МАЛЫН ОТГУУД

Тусгайлан зассан талбайд малчны отгууд байрлаж нүүдэлчин ахуйн өдөр тутмын үйл ажиллагаа тогтмол явагдана

Адууны отогт: Морь барьж унуулах, Гүү саах, унага татах, Айраг бүлэх, Дэмбээний уралдаан, Унаганы уралдаан, Эмнэг сургах

Тэмээний отог: Ингэ саах, Ингэ хөөслөх, Нүүдэл тосох, Нүүдэл хийх, Гэр барих

Үхэр Сарлагийн отог: Үхэр саах, тугал эвэлгэх, Нүүдэл хийх, Нүүдлийн ачаа тосох, Гэр барих

Бог мал: Хонины ноосоор олбог ширмэл ширдэг оёх, Ноос савах, Үндэсний тоглоом наадгай тоглох

 

УНАГАН БАЙГАЛЬД, НҮҮДЛИЙН СОЁЛООР АЯЛЦГААЯ

 

 

НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН НААДАМ-2017

Хамтрагч байгууллагууд