ads

БОАЖЯ, МАЖХолбоо албан ёсны түнш Ховд аймагтай  хамтран "Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 18 дахь жилдээ Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулна. Үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Женко тур бюро ХК оролцож байна.

Тус үзэсгэлэн нь оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, бүх аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт,  үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог давуу талтай.

"Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 18 дахь жилдээ зохион байгуулагдана

ОНЦЛОГ: Энэ жилийн хувьд үзэсгэлэн 3 хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр нийтэд хаалттайгаар зохион байгуулагдаж, оролцох хүмүүс зөвхөн мандатаар оролцох ба энэ үеэр аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдахаас гадна, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болно. Сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үзэсгэлэн үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулагдана.

БОЛОМЖ: Бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, хямдралтай үнээр захиалах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, гэрээгээ баталгаажуулах, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана. Монголд үйл ажиллгаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга зэргийг сонирхох боломжтой юм. Мөн үзэсгэлэнгийн сүүлийн өдөр 4гаруй ажил олгогчдын 300-аад ажлын байр зарлагдсан "Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдна. Энэ үеэр аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, үйлдвэрлэлийн дадлага хийх газраа эртнээс сонгох боломжийг бий болгож байна.

ОРОЛЦОГЧИД: Тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз,  гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 250 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлан оролцох юм.

Үзэсгэлэнгийн хөтөлбөр, талбайн зураг, оролцогч байгууллагуудын мэдээллийг доорх линкээр үзнэ үү? 

ЭНД дарж үзнэ үү

 

Хамтрагч байгууллагууд