ads

Аялал жуулчлалын салбарт хамгийн нэр хүндтэй, томоохон арга хэмжээ болох "ITB Berlin-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт ХБНГУ-ын Берлин хотод уржигдар болов. Таван өдрийн турш үргэлжлэх эл үзэсгэлэнд дэлхийн 186 орны, 10 мянга гаруй аж ахуйн нэгж нэгдээд буй гэнэ.

“ITB Berlin-2017”-д манай улсаас 10 компани оролцов

Манай улсаас МИАТ, "Цолмон трэйвэл”, "Ар Монгол трэйвэл”, "Жуулчин”, "Нью жуулчин”, "Ger to ger”, "Great Chinghis expedition”, "Nature tour”, "Star Mongolia” зэрэг 10 компани болон Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ) эх орноо сурталчлан оролцож байна. 51 дэх жилдээ болж буй арга хэмжээнд манай улс 1999 оноос тасралтгүй оролцож, 2015 онд албан ёсны түнш орноор сонгогдож байсан билээ.

БОАЖ-ын сайдын зөвлөх Д.Гансүх, төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар үзэсгэлэнгийн нээлтэд оролцжээ.

“ITB Berlin-2017”-д манай улсаас 10 компани оролцов

Харин манай улсын компаниудын дэлгэсэн үзэсгэлэнгийн нээлтэд Берлин хотын дарга Михайл Мюллер, Дэлхийн аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Талиб Рифай тэргүүтэй хүндтэй зочид саатаж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцсан аж. "ITB Berlin-2017” арга хэмжээний үеэр Торгоны зам хөтөлбөрийн гишүүн орны сайд нарын VII уулзалт болж, "Тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам дагуух нутгийн иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд чуулсан байна.

Хамтрагч байгууллагууд