ads

Монголын Аялал Жуулчлалын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нүүдэлчдийн өвөл” арга хэмжээний хүрээн дэхь "Тэмээний баяр- Өвлийн наадам”-ыг "Түмэн Тэмээ- Тэмээн аялалын холбоо” 2017 оны 3 сарын 6-7 өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд 20 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

ТЭМЭЭНИЙ БАЯР ӨВЛИЙН НААДАМ 2017 АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Тэмээний баярын гол зорилго нь дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, аялал жуулчлалаас ард иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх юм. Монголчуудын 2000 жилийн өмнөөс тэмээг уралдуулж ирсэн уламжлалд түшиглэн 1997 оноос эхлэн зохион байгуулж байсан энэ наадам маань тэмээтэй холбоотой төрөл бүрийн уралдаан тэмцээнийг оруулсан нь Монголын аялал жуулчлалын салбар дахь хамгийн томоохон ЭВЕНТ арга хэмжээ болоод байна.

 

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 5 сарын 1 хүртэл морь тэмээний уралдааныг зохион байгуулахгүй байх аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Гэвч олон жил зохион байгуулан олон жуулчдын хүлээлттэй арга хэмжээний нэг болсон "Тэмээний баярыг” аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэн зөвхөн Булган сумын хэмжээнд зохион байгуулсан юм.

 

ТЭМЭЭНИЙ БАЯР ӨВЛИЙН НААДАМ 2017 АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

 

 

Тэмээний баярын хөтөлбөрийн дагуу Тэмээн поло тэмцээнд:


1 дүгээр байранд Бүрнээбаяр ахлагчтай "Бүлээн гал” баг

2 дугаар байранд Ц.Бадамдорж ахлагчтай "Дэн” баг

3 дугаар байранд Ж.Ганхүү ахлагчтай "Жинчин” баг

 

Тэмээтэй сайхан хос тэмцээнд:

1 дүгээр байранд Ц.Бадамдоржийн гэр бүл

2 дугаар байранд Х.Бат-Оргилийн гэр бүл

3 дугаар байранд Ж.Ганхүүгийн гэр бүл

 

Шагайн харваанд:

1 дүгээр байранд Б.Төртогтох ахлагчтай баг

2 дугаар байранд Д.Бат-Эрдэнэ ахлагчтай баг

3 дугаар байранд Д.Ганзориг ахлагчтай баг

 

Бүдүүн тэмээний уралдаанднийт 66 хурдан тэмээ уралдснаас:

1 дүгээр байранд Дал багийн малчин Н.Мөнхжаргалын тэмээ

2 дугаар байранд Дал багийн малчин Б.Жамъянгийн тэмээ

3 дугаар байранд С.Түмэнбаярын тэмээ

4 дүгээр байранд Дэн багийн малчин С.Бямбасайханы тэмээ

5 дугаар байранд Дал багийн малчин Х.Бат-Оргилын тэмээд тус тус хурдаллаа.  

 

Торомны уралдаанд нийт 17 тором уралдснаас:

1 дүгээр байранд Дал багийн малчин Н.Мөнхжаргалын тором

2 дугаар байранд Дал багийн малчин С.Түмэнбаярын тором

3 дугаар байранд Дэн багийн малчин М.Дэлгэртөгсийн тором

4 дүгээр байранд Дэн багийн малчин Б.Сундуйбаярын тором

5 дугаар байранд Дал багийн малчин Н.Бямбасүрэнгийн тором

 

Буухиа тэмцээнд:

1 дүгээр байранд Б.Отгонбямба ахлагчтай "” баг

2 дугаар байранд Ж.Ганхүү ахлагчтай "Жинчин” баг

3 дугаар байранд Э.Энхбаатар ахлагчтай "Жинчин” баг

 

Буухиа тэмцээний шилдэг тамирчин н.Мягмарсүрэн нар тус тус шалгарлаа

ТЭМЭЭНИЙ БАЯР ӨВЛИЙН НААДАМ 2017 АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

 

 Австрали, Франц, Герман, Солонгос, Япон, Англи зэрэг 10 гаруй орноос ирсэн 80 гаруй жуулчид, дотоодын 1500 гаруй орон нутгийн иргэд, мөн Норвегийн телевиз, "UBS телевизорын сэтгүүлч, зураглаач нар ажилсан юм.

Тэмээний баярыг уламжлал ёсоор БОАЖЯам, аймгийн БОАЖГазар, ГГБЦГХЗахиргаа, Булган сумын ИТХ, ЗДТГ, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг "Монгол говь”, "Говийн наран”, "Говь эрдэнэ”, "Говийн гурван тэмээ” жуулчны баазууд ивээн тэтгэж санхүүжүүлсэнээс гадна 2015 онд орон нутгийн тэмээн холбоодуудыг  нэгтгэж дээвэр холбоо болох Тэмээн соёл- тэмээн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн ирснээр төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны томоохон илрэл боллоо.  

 

 Хөтөлбөрийн дагуу сургуулийн ‘Алтайн хойлог клуб, аймгийн "Шидэт бүжиг”-н хамтлагийн концерт болж гадаад дотоодын жуулчдын сэтгэлийг хөдөлгөлөө. Тэмээний тухай магтаал, дуу, шүлэг, бүжиг, хөгжмөөр тэмээгээ магтаж хайрлан хамгаалж байгаагаа өвлийн наадмын нэгэн сурталчилгаа болголоо.

Мөн "Аялал жуулчлал-Өрхийн орлого” хөтөлбөрийн хүрээнд нутгийн иргэдийн гар урлал, тэмээний бүтээгдэхүүнээр хийсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр сайхан болж иргэдийн орлогыг нэмэгдүүлж, мөн Булган сумын иргэд гадаад болон дотоодын жуулчдыг Монгол гэрт тав тухтай байдлыг ханган авч чанартай үйлчилж, өөрсдийн амьдрал болон орон нутгийн мэдээллийг өгч ажилласан нь орон нутгийн иргэдийн  өрхийн орлогыг нэмэгдүүллэхэд тэмээний баярын арга хэмжээ ихээхэн дэмжлэг болдог юм.

 

Дэлхийд ховор хоёр бөхт тэмээ саяд хүрэх болтугай.


 

Хамтрагч байгууллагууд