ads

2017.02.08-ны өдөр БНПУ-ын Сеймийн төв буюу Парламентын ордонд "Монгол орон-гэрэл зургийн дуранд” үзэсгэлэнгийн нээгджээ. Тус үзэсгэлэн нь долоо хоногийн турш Сеймийн ордны төв зааланд болох аж.

Тус нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Батаа, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Михал Лабэнда, Монгол Польшийн парламентын бүлгийн дарга Марэк Жонса нар оролцож, үзэсгэлэнг нээж үг хэлсэн байна.

Энэхүү арга хэмжээнд Польшийн Сейм, Сенатын гишүүд, Польшийн худалдаа үйлдвэрийн танхимын тэргүүн Мачей Дворак, дэд тэргүүн Кшиштоф Витак, Польш-Монголын нийгэмлэгийн тэргүүн Гжэгож Цессак, Польш дахь Монголчуудын Холбооны тэргүүн П.Энэбиш, Польш дахь Монгол хэл соёлын Төвийн тэргүүн С. Цэрэндэмбэрэл, Варшавын Их Сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш Р.Бямбаа болон Польш дахь Монголчуудын холбооны төлөөлөл өргөнөөр оролцжээ.

Тус үзэсгэлэнд монголчуудын түүх, соёл, ахуй амьдрал, эх нутгийн байгалийн сайхныг тод томруунаар дэлгэн харуулсан гэрэл зургийн цомгуудыг дижитал хэлбэрт буулган 800 гаруй хөрөг, уран сайхны зургийг танилцуулж байгаа бөгөөд зургийг Элчин Сайдын Яам, Польш дахь монголын нийгэмлэг, холбооны холбогдох хүмүүсийн хувийн цуглуулгаас бүрдсэн юм байна. 

Хамтрагч байгууллагууд