ads

Тур операторын ангиллын гэрчилгээ

Тур операторын гэрчилгээ шинээр авахад бүрдүүлэх материал

  1. Хүсэлт гаргaсан албан тоот (Хүсэлтийг Монголын Аялал Жуулчлалын Холбоонд гэж хаяглана) Албан тоотыг байгууллагын нэр хаяг, харьяалал бүхий албан бланкан дээр бичнэ. /international tour operator, inbound tour operator, outbound tour operator, domestic tour operator, tour agent-ын аль ангилалд хамрагдах хүсэлтэйгээ тодорхой бичих, хавсралт хэдэн хуудастайг заасан байх/
  2. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Захирал томилсоноо бүртгүүлсэн байх, гадаадын хөрөнгө оруулалттай бол захирал томилсон шийдвэр)
  3. Аж ахуйн нэгжийн мэдээлэл авах анкетийг хүснэгтээр бөглөх анкет татаж авах 
  4. Аялал жуулчлалын асуудал хариуцсан 2 ажилтнуудын анкет бөглөсөн байх /захирал, дэд захирал хамаарахгүй болно/ анкет татаж авах
  5. Аялал жуулчлалын асуудал хариуцсан ажилтнуудын диплом, сертификатны хуулбар /нотариатаар баталгаажуулсан хувь, 1 хүн нь зайлшгүй аялал жуулчлалын чиглэлээр дээд сургууль төгссөн байна/
  6. Мэргэжлийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /эх хувийн хамт/
  7. Албан байрны түрээсийн гэрээний хуулбар эсвэл өөрийн компанийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
  8. Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө: /10-аас доошгүй хуудас/ Үүнд:
    • Компанийн танилцуулга 
    • Зах зээлийн судалгаа
    • Төлөвлөсөн бизнесийн үйл ажиллагаа
    • Аяллын хөтөлбөр, багц үнийн судалгаа
  9. Гэрчилгээний үнэ 100000 төгрөг (нэг зуун мянган төгрөг), түүнийг тушаасан банкны баримтын хуулбар
  10. Аж ахуйн нэгж байгууллагын захирлын иргэний үнэмлэхний хуулбар /Гадаад паспортны хуулбар байж болно/ 

Олон улсын /international/ болон гадаад оронд жуулчин илгээх /outbound/ үйл ажиллагаа явуулахад дараах НЭМЭЛТ материалыг бүрдүүлнэ

  1. Жуулчинтай байгуулах гэрээний төсөл
  2. Аяллын хөтөлбөр, багц үнийн судалгаа
  3. Даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар
  4. Гадаадын түнш байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар
  5. Байгууллагын санхүүгийн чадавхийн баталгаа (албан тоот болон дансны тодорхойлолт)

Дансны мэдээлэл:

Банк: ГОЛОМТ БАНК

Данс эзэмшигч: МАЖХолбоо

Дансны дугаар: 11 05 03 90 07

Тушаагч:(Байгууллагын нэр!) ...

Гүйлгээний утга: Гэрчилгээний хураамж

МАЖХ нь аялал жуулчлалын байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв хүсэлтэд хавсаргасан материал шаардлага хангаагүй бол дахин тодруулах буюу нэмэлт материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана.

Материал хүлээн авах хуваарь: 7 хоног бүрийн Мягмар, Баасан гаригийн 15.00-18.00 цагт МАЖХ-ны байранд.

Гэрчилгээ олгох хуваарь: 7 хоног бүрийн Мягмар, Баасан гаригийн 15.00-18.00 цагт МАЖХ-ны байранд (зөвхөн ажлын газрын болон иргэний үнэмлэх үндэслэж олгоно).

 

ЖИЧ: Шинээр авч байгаа байгууллагад нэг удаагийн олголтоор Inbound болон Outbound тур операторын гэрчилгээг зэрэг олгохгүй бөгөөд 1-ээс дээш жил Inbound гэрчилгээгээр үйл ажиллагаагаа явуулсны дараа Outbound ангиллын гэрчилгээг нь олгоно.

Хамтрагч байгууллагууд