ads

GOLDEN COMPASS TOURISM AWARDS ШАЛГАРУУЛАЛТ

Монголын аялал жуулчлалын салбарын Golden Compass Tourism Awards салбарын шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээ нь сүүлийн үеийн тогтвортой аялал жуулчлалын зарчмууд дээр үндэслэн шалгууруудаа гаргасан бөгөөд салбарын байгууллагууд цаашид мэргэжлийн зөв чиг хандлагатай болж тогтвортой хөгжихөд томоохон хувь нэмэр оруулах зорилготой арга хэмжээ юм.
Аялал жуулчлалын шилдэг эвент/фестиваль (Best Event/Festival): Орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаанд бодит нэмэр оруулсан, соёл болон экологид сөрөг нөлөөгүй, цаашид тогтвортой зохион байгуулагдах боломжийг хангасан, гадаад, дотоодын жуулчид ихээр зорин очдог

Аялал жуулчлалын шилдэг зорин очих газар (Best Destination): Гадаад болон дотоодын жуулчид ихээр зорин очдог, экологи болон орон нутгийн иргэдийн соёлд сөрөг нөлөө бага учруулсан, нутгийн иргэдийн амьжиргаанд аялал жуулчлалын салбар зохистойгоор нөлөөлдөг Улсын болон орон нутгийн Тусгай хамгаалалттай газар.

Аялал жуулчлалын салбар дахь шилдэг Хөрөнгө оруулалт (Best Investment): Гадаад болон дотоодын аялагчдын таалалд нийцсэн, олон улсын стандартын дагуу байгальд хор хөнөөл багатай байхаар бүтээгдсэн бүтээн байгуулалт эсвэл Монголд ирэх жуулчдыг татах, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах чиглэлээр бодит сурталчилгаа, томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн, шинэ санаачлага инновацийг нэвтрүүлсэн гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хэвлэл мэдээлэл, технологийн байгууллага байна.

Шилдэг ресторан/хоолны газар (Best eatery): Үйл ажиллагаандаа гадаад болон дотоод аялагчдын сэтгэлд нийцсэн шилдэг хоол, үйлчилгээтэй, олонд сайнаар танигдсан, татвараа бүрэн төлдөг, хариуцлагатай бизнесийн зарчмуудыг мөрдөж ажилладаг, шинэлэг үйлчилгээ, туршлага нэвтрүүлсэн байгууллага байна.

Шилдэг жуулчны бааз (Best tourist camp): Гадаад болон дотоодын зочдын сэтгэл ханамжийг хангасан шилдэг үйлчилгээ үзүүлсэн, нутгийн иргэдэд ажлын байр бий болгосон, олонд сайнаар танигдсан, байгаль орчин болоод соёлд сөрөг нөлөө бага үзүүлдэг, зочдын тоогоор тэргүүлэгч жуулчны баазыг шалгаруулна.

Шилдэг зочид буудал (Best Hotel): Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, зочдын сэтгэл ханамжийг хангасан шилдэг үйлчилгээ үзүүлсэн, мэргэжлийн байгууллагаар зэрэглэл тогтоолгож, зэрэглэлийн тохиролын үнэлгээ хийлгэсэн, зочдын тоогоор тэргүүлэгч зочид буудлыг шалгаруулна.

Шилдэг нийгмийн хариуцлагатай байгууллага (Best social responsibility initiative):Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ядуурлыг бууруулах, байгаль хамгаалал болон нийгмийн сайн сайхны төлөө санаачлага гарган ажиллаж, бодит дэмжлэг үзүүлсэн, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн, шилдэг туршлагыг нэвтрүүлсэн байгууллага байна.

Шилдэг outbound аяллын компани (Best outbound tour operator): Аялагчдад тав тухтай, танин мэдэхүйн ач холбогдолтой, шинэлэг аялал санал болгож, аялагчдыг хөтөлбөрийн дагуу сэтгэл хангалуун аялуулсан, жуулчны тоогоороо тэргүүлэгч, татвараа бүрэн төлдөг байгууллага

Шилдэг inbound аяллын компани (Best Inbound tour operator): Зохион байгуулж буй аялал нь нутгийн байгаль экологид сөрөг нөлөө бага үзүүлдэг, тухайн нутгийн байгаль экологи, соёлын тухай цогц мэдлэгийг жуулчдад олгодог, аяллын шинэ чиглэл хөтөлбөрийг санаачилсан, тогтвортой/хариуцлагатай аялал жуулчлалын зарчмуудыг судлан үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг, жуулчдын сэтгэл ханамжыг дээд зэргээр бүрдүүлсэн тогтвортой үйл ажиллагаа явуулсан байгууллага

 

УДИРДАМЖ ТАТАХ: 

Файл татах

Хэмжээ:59.66 Kb
Татаж авсан: 16

 

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАТАХ:

Файл татах

Хэмжээ:34.51 Kb
Татаж авсан: 21

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 


Хамтрагч байгууллагууд