СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭЭДҮЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Майоркагийн засгийн газар, Консель дэ Майорка, Майоркагийн аялал жуулчлалын сан бол НҮБ-ын харьяа Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын хамтран зохион байгуулсан хоёр дахь удаагийн Тогтвортой Аялал Жуулчлалын дээд хэмжээний чуулга уулзалтад салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд, байгууллагууд, компаниуд оролцож аялал жуулчлалын салбарын нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны тогтвортой байдлын туршлага, цаашдын хэтийн төлөвлөгөөг хэлэлцсэн байна.

Испанийн Майорка арал дээр болсон тус дээд хэмжээний чуулга уулзалтаар аялал жуулчлалыг нөхөн сэргээгдэх, байгальд ээлтэй, ирээдүйн сайн сайхны төлөө чиглэсэн эрч хүч гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага болон Майоркагийн засгийн газар энэ жил 400 гаруй зочид, төлөөлөгчдийг дээд хэмжээний уулзалтад хамруулсан бөгөөд аялал жуулчлалын тогтвортой байдлын төлөөх хамгийн сүүлийн үеийн хөгжлийн шатуудыг хэлэлцжээ. Хэлэлцүүлэгээр байгалийн болон соёлын аялал жуулчлалын харилцан хамаарал нь аль аль талдаа ашигтай байж болох талаар мөн онцолсон юм.

Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын гүйцэтгэх захирал хатагтай Зорица Уросевич илтгэлдээ: “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтод эерэг нөлөө үзүүлэх салбар нь Аялал Жуулчлал бөгөөд энэ нь өөрчлөлтийг төлөөлөгч болж чадна. Байгальд ээлтэй, нөхөн сэргээгдэх аялал жуулчлалын салбар руу шилжих ийм шилжилтийг бид бүхэн хамтын ажиллагааны аргаар хийж болно” гэжээ.

Глазгогийн Уур Амьсгалын Өөрчлөлтийн Тухай Тунхаглалд заасны дагуу 2050 он гэхэд дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг болгох зорилтыг тавьсан бөгөөд хүнсний хог хаягдал болон хуванцар хаягдлыг бууруулах энэхүү хөтөлбөрийг түргэсгэхэд аялал жуулчлалын байгальд ээлтэй санаачлага үр дүнтэй хэрэгсэл мөн гэж уулзалтын үеэр хэлэлцжээ.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ