ШАНХАЙД БОЛЖ БУЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭКСПО ЭДИЙН ЗАСАГ ЭРЧИМТЭЙ СЭРГЭЖ БУЙГ ХАРУУЛЖ БАЙНА
Олон улсын аялал жуулчлалын экпсо “Tourism Plus Shanghai 2023” мягмар гарагт нээлтээ хийлээ. 600,000 мкв талбайг хамарсан тус экспогийн үеэр зургаан үндсэн үзэсгэлэн, 90 гаруй хэлэлцүүлэг, дээд хэмжээний уулзалтууд мөн 22 тэмцээн уралдаан болон шагнал гардуулах ёслолын ажиллагаанууд зохиогдох юм.
Ойролцоогоор 5,000 гаруй оролцогчид тус экспод оролцож байна.
“Tourism Plus Shanghai 2023” экспо нь хоёр үндсэн хэсэгтэй бөгөөд эхний нь 3-р сарын 28-31-ний өдрүүдэд, хоёр дахь нь 5-р сарын 29-өөс 6-р сарын 1-нд зохиогдох юм.
Хятадын томоохон сүлжээ зочид буудлын нэг болох BTG Homeinns Hotels-ийн ерөнхий менежер Сун Жианы хэлсэнээр: “Том хэмжээний экспонууд зохиогдох эхэлсэнээр аялал жуулчлалын эдийн засгийн хөгжилд илүү итгэлтэй болж байна. Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад байрлах зочид буудлуудын ачаалал энэ оны эхний 2 сарынхтай харьцуулахад 30 хувиар өссөн байна” гэжээ.