СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХЯТАД УЛС ОНЛАЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧАНАРЫН ХӨГЖЛИЙГ АХИУЛНА

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамнаас гаргасан удирдамжийн дагуу Хятад улс онлайн аялал жуулчлалын зах зээлийг өндөр чанартай хөгжүүлэхийн тулд түүний менежментийг бэхжүүлнэ гэсэн байна.

Удирдамжийн дагуу жуулчдын хувийн нууц мэдээллийн хамгаалалтыг сайжруулах, их дата ашиглан өндөр үнэ санал болгох, худал сурталчилгаа явуулах зэрэг жуулчдын эрх ашигт халдсан үйлдлээс зайлсхийхэд анхаарч ажиллана.

Аялал жуулчлалын салбарт татвар, хураамжийг бууруулах бодлогыг бүрэн хэрэгжүүлэхийг уриалж, онлайн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зориулсан зээлийн үр ашигтай хангамжийг санхүүгийн байгууллагууд нэмэгдүүлэхийг уриалж байна.

Түүнчлэн Хятад улс онлайн аялал жуулчлалын зах зээлд тавих хяналт шалгалтаа чангатгана гэж тэмдэглэжээ.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ