АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫГ ДЭМЖИХЭЭР НҮБ-ЫН ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГА, САУДЫН АРАБ ХАМТРАН АЖИЛЛАНА
НҮБ-ын харьяа Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага болон Саудын Арабын Хаант улс аялал жуулчлалын боловсрол, мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллана.
Боловсрол ба Сургалт: Аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл
UNWTO нь Нэгдсэн Үндэстний аялал жуулчлалын төрөлжсөн агентлаг бөгөөд тэд боловсролыг салбарынхаа тэргүүлэх чиглэлүүдийн нэгээр тодорхойлсон. Аялал жуулчлалын салбар ч өөрөө ажлын байр бий болгодогоороо аль хэдийн тэргүүлэгч бөгөөд ялангуяа залуучууд болон эмэгтэйчүүдэд хамгийн их боломжийг олгодог юм. Тийм ч учраас UNWTO нь боловсрол, сургалт, ажлын байрны хүртээмжийг өргөжүүлж, энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг мэргэжлийн түвшинд хөгжихөд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
UNWTO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили: “Бидний эрхэм зорилго бол аялал жуулчлалын салбарыг сонирхож буй хэн бүхэнд дэлхийн хаана ч байсан олон янзын боломжуудаар хангах явдал юм. Бид ажил, ур чадвар, сургалтын зөрүүтэй байдлыг арилгаж, аялал жуулчлалын асар их боломжуудыг ажил олгогчийн хувиар хүргэхээр ажиллаж байна”
Саудын Арабын Хаант Улсын Аялал Жуулчлалын Сайд Ахмед Ал Хатеб: “Хүний үнэт зүйлийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь бид бүгдийн ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт юм. UNWTO-той хамтарч ажилласнаар бид хөгжлийн боломжуудыг дэлхий даяар хүртээмжтэй болгож, аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжил, ирээдүйг дэмжихэд шаардлагатай ажиллах хүчийг бий болгож чадна”.
UNWTO БОЛОН САУДЫН АРАБЫН ХААНТ УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
ITB Berlin 2023 үзэсгэлэнгийн үеэр UNWTO болон Саудын Арабын Хаант Улсын Аялал жуулчлалын яам хамтын ажиллагааны гэрээ байгуулж, аялал жуулчлалын сургалт, чанарын гэрчилгээ олгох хөтөлбөрүүдийг зохион байгуулахад чиглэж байгаа бөгөөд дараах сэдвийн хүрээнд хамтран ажиллах юм.
Онлайн сургалтууд: Дэлхийн аялал жуулчлалын салбарын ажиллах хүч буюу 300 сая хүртэлх хүнд чиглэсэн томоохон онлайн нээлттэй сургалтуудыг бий болгох. Сургалтууд нь мэргэжлийн болон менежментийн байх ба Араб, Хятад, Англи, Франц, Испани хэл дээр явагдана. Бизнесийн үйл ажиллагаа, Инноваци, Арга хэмжээний менежмент, Аяллын менежмент, Тогтвортой байдал, Зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагаа зэрэг сэдвүүд багтана.
Дээрх асуудлаар МАЖХ-ноос албан ёсоор хандаж Монгол улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг хэрхэн чадавхжуулах, сургалтад хамрагдах талаар мэдээлэл авч холбогдон ажиллаж байна. Удахгүй та бүхэнд мэдээллэх болно.