СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо
info@travelmongolia.org
МОНГОЛ - ОРОСЫН ТУР ОПЕРАТОРУУДЫН ФОРУМ УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙГ УРЬЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газраас 2023 - 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос хөрш орон болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд МОНГОЛ - ОРОС тур оператор компаниудын хамтарсан форумыг зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт INBOUND үйл ажиллагаа явуулж буй 100 тур оператор компаниудыг 2023.02.06 өдрийн 18:00 цаг хүртэл бүртгэнэ.
Хугацаа: 2023.02.15-ны өдөр 08:00-18:00 цагт, Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болно.
Холбоо барих: Г.Одонтуяа 91989008, Д.Энхцэцэг 99109816 -





