СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

•Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Төрийн ордны Эзэн Чингис хааны танхимд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.
 
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Статистикийн үндэсний хорооны урьдчилсан мэдээллээр оны эхний арван сарын эдийн засаг 3.9 хувийн өсөлттэй гарч байна.
Ковид цар тахлаас хойш эдийн засагт анх удаа эерэг үзүүлэлт гарлаа гэдгийг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөтгөсөн хуралдааны үеэр онцлов.
 
Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд ахлан ажиллаж байна.
Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулна. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой гурав дахь том салбар юм гэдгийг онцлон тэмдэглэв.
 
Тус хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээх орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэж, улмаар аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 15, түүнээс дээш хувийг бүрдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ