Шинээр үйл ажиллагаа эрхэлж буй тур оператор компаниудад зориулсан сургалт энэ сарын 20-нд болно

Шинээр үйл ажиллагаа эрхэлж буй тур оператор компаниудад зориулсан сургалт энэ сарын 20-нд болно

Монголын аялал жуулчлалын холбооноос шинээр үйл ажиллагаа эрхэлж буй тур оператор компаниудад зориулсан ЗӨВЛӨМЖ СУРГАЛТ-ыг 2019 оны 03-р сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна. 

Сургалтаар: 
- Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлага
- Байгууллагын вебсайт ба сошиал орчны нөлөөлөл 
- Маркетинг, менежментийн чиглэл 
- MICE 
- Төрөөс баримталж буй бодлого /Хууль эрх зүй/ 
- Бизнесийн план, зарим зохицуулалтын чиглэл 
- Хөтөч болон жолоочтой хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах 
- Байгууллагын соёл ба жуулчны аюулгүй байдал /даатгал, оюуны өмч гэх мэт/ 
- Гэрээ хэлцэл ба албан бичиг 
- Зочлох үйлчилгээний салбарын үнийн бодлого, өнөөгийн байдал /зочид буудал, жуулчны бааз/ ... гэсэн ерөнхий агуулгаар сургалт зохион байгуулагдах ба аялал жуулчлалын салбарын мэргэжлийн мэргэшсэн багш, эрдэмтэн докторууд хичээлийг удирдан явуулна.

Сургалт бүтэн өдөр үргэлжилнэ. 

Сургалтын төлбөр: 120,000 төгрөг /Үнэд: Өглөөний цай, Өдрийн хоол, оройн хөнгөн зууш болон бусад зохион байгуулалтын зардлууд багтсан болно/

Төлбөрийг: Голомт банк 1102098620 МАЖХолбоо гэсэн дансанд шилжүүлснээр бүртгэл баталгаажна. /Гүйлгээний утга хэсэгт Байгууллагын нэр, утасны дугаарыг заавал бичсэн байна/ 

Хүний тоо хязгаартай тул амжиж бүртгүүлээрэй. 
Бүртгэл: 70007820, 98888803 утсаар болон info@travelmongolia.org хаягаар бүртгүүлэх боломжтой.


Share :

Comments


Bayaraa
Bayaraa
07 Mar 2019 10:09 AM
Sain bainauu ?
Ene surgaltand suuh huseltei baina

Holiday Resort LLC
70117788,99887409

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again