"ТЭМЭЭНИЙ БАЯР 2019" Эвент арга хэмжээний хөтөлбөр /Өмнөговь/

"ТЭМЭЭНИЙ БАЯР 2019" Эвент арга хэмжээний хөтөлбөр /Өмнөговь/

“ТЭМЭЭНИЙ БАЯР – 2019” өвлийн наадмын хөтөлбөр

Хугацаа:  Уламжлал ёсоор 2019 оны 03 сарын 05, 06, 07 – ны өдрүүдэд

Зохион байгуулагдах газар:  Өмнөговь аймаг, Булган сумын төв.

Байрлах газар: Булган сумын иргэдтэй тохиролцон тусгайлан бэлтгэсэн гэр буудлууд ажиллуулдаг.  

1 өдөр 03 сарын 05.

14:00 – 17:00 Тэмээн поло тэмцээний урьдчилсан тоглолтууд явагдана.

2 өдөр. 03 сарын 06.

10:00 – 13:00 “Тэмээн поло – 2019” тэмцээний аваргын төлөөх урьдчилсан тоглолтууд явагдана. Баярын нээлтийн ажиллагааны дараа шувтаргын медалийн төлөөх тоглолтууд явагдана.

13:00 – 14:00 Цайны цаг

14:00  “Тэмээний баяр - 2019”  наадмын нээлтийн ажиллагаа “Тэмээтэй парад жагсаал” –аар эхлэнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцож болно.

14:00 “Тэмээтэй сайхан хос”- ын тэмцээн явагдана.

15:00 Монгол үндэсний тоглоом “Шагайн харваа” – ны тэмцээн эхэлнэ. Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.

17:00 “Тэмээн поло”-гийн “Аваргын цомын төлөө” шувтаргын 2 багийн тоглолт явагдана.

18:00 Булган сумын сурагчдын байгаль хамгаалах “Алтайн хойлог” клубын урлагийн тоглолтыг үзэх

20:00  Сумын бүжигтэй.

3 өдөр. 03 сарын 07

09:00 Тэмээний уралдаан эхлэнэ. Уралдааны тэмээд гарааны зурхай руу явах зуур уралдах тэмээдийг шинжин бооцоо тавих ажиллагаа явагдана. Бооцоог “Булган Булагийн Уяачдын Холбоо” зохион байгуулна.

10:30 Тэмээний уралдаан үзэх.

12:00 Торомны уралдаан үзэх,

13:00 – 14:00 Үдийн завсарлагаа

14:00 Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон “Тэмээтэй буухиа” уралдаан үзнэ.

 17:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа

Санамж:

“Тэмээний баяр – 2019” өвлийн наадам нь нутгийн иргэдийн өвөл цагийн томоохон наадмын нэг бөгөөд 21 удаагаа амжилттай зохион байгуулагдах гэж байна. Өмнөговь аймгийн Булган сум нь аймгийн төвөөс 100 км зайд оршино. Улаанбаатар – Даланзадгад чиглэлд: УБ – ДЗД нислэгийн хуваарь гараагүй байгаа. Тухайн өдрүүдэд нислэг үйлдэхээр агаарын тээврийн компаниудтай мэдээлэл солилцож байна. Тэмээний баяр өвлийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс тэмээний баярт очих хүсэлттэй иргэдэд зориулсан нэгдсэн байдлаар унаа гаргах болно. Тухайн аялал үнэ төлбөр, тээврийн хэрэгсэл нь хүний тооноос хамаараад өөрчлөгдөнө. Урьдчилсан байдлаар аялалын төлбөр хамгийн ихдээ 1 хүний 380.000 төг багтана 4 өдөр 3 шөнийн аялал болно. Холбоо барих утас: 95144470, 80150678

Тээвэр хоёр: УБ –Даланзадгадын чиглэлд Хот хоорондын нэгдсэн тээвэр УБ-ийн Баянзүрх товчооноос өдөр бүр 08:00, 16:00 цагуудад хөдлөнө. Билетийг 23000 төгөөр урьд өдөр захиалдаг. Холбоо барих утас: 70153386, 98663386 Мөн ОУ Нарантуул захаас хүн тээврийн Станна машинууд мягмар гаргаас бусад өдрүүдэд 12:00, 15:00, 17:00 цагуудаас 25000 төгөөр үйлчилдэг. 88601294, 88114425.

Даланзадгад – Булган сум чиглэлд: өдөр бүр 09:00 нийтийн тээвэр явдаг. Билетний үнэ 10000 төг. Мөн хувийн машинтай жолооч нар Очир худалдааны төвөөс явдаг. Өмнөговь аймаг тээврийн товчоо: 70533708 Байр, гэр буудал: Бид Булган сумын иргэдтэй тохиролцон тусгайлан бэлтгэсэн гэр буудлууд ажиллуулдаг. Учир нь өвлийн улиралд гэр баазууд ажилладаггүй. Эдгээр гэр буудлууд нь жуулчинд үйлчилэх, хоол, үйлчилгээний чиглэлээр дадлагажиж сургалтанд хамрагдсан хүмүүс ажиллуулдаг. Холбогдох утас: Мөнхсайхан 89441212, Харилцаа холбоо: Булган сум нь Даланзадгад сумаас 100 км зайд алслагдсан. Тус суманд үүрэн телефоны Мобиком, G-Mobile, Skytel, Unitel-ийн сүлжээтэй.

Хураамж: Баярын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг болгож давуу эрхтэй оролцох “Мандат” олгох бөгөөд мандатын үнэ гадаадын иргэнд $ 50, дотоодын иргэдэд 20.000 төг байна. Мандаттай оролцогсод тэмээний уралдааны үед гараанаас бариа хүртэл тодорхой зайд автомашинтай явж зураг авах, уралдаан, тэмцээний талбайд зураг авах зэрэг давуу эрхээр хангагдана. Мандатыг баярын үед биедээ ил зүүж явахыг анхаарна уу! Мандатыг 2019 оны 2 сарын 01 - ны өдрөөс эхлэн “Түмэн тэмээ – Тэмээн аялалын холбоо”, “Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо” – аас авах боломжтой. Нэмэлт мэдээлэлийг tumen106@yahoo.com n.ariunsanaa@yahoo.com 99074355, 95144470, гэсэн утсаар лавлана уу! Цаг агаар: Баярын үеэр цаг агаар олон жилийн дунджаар шөнөдөө -13 - -18 хэм, өдөртөө - 5 - -10 хэм орчимд байдаг. Баярын үед тус компанитай байнгын гэрээгээр ажилладаг, орон нутгийн, жуулчны ажил үйлчилгээнд дадлагажсан, туршлагатай жолооч нар Ланд – 80, Ланд – 100, УАЗ Фургон автомашинуудаар тус тус үйлчилнэ. 95144470 утсаар холбогдоно уу! Баярын үеэр зохион байгуулагдах “ Тэмээтэй парад жагсаал”, “Тэмээн поло”-гийн тэмцээн, “Тэмээний уралдаан”, “Тэмээтэй буухиа” тэмцээнүүдэд жуулчид зочдыг баг гарган оролцох боломжоор хангана. Жуулчид зочдыг өөрийн улс, компаний туг, далбаатай оролцохыг хөхиүлэн дэмжинэ. Парад болон уралдаанд оролцохыг хүсэгчид 03 - р сарын 1 - ний дотор урьдчилан мэдэгдэнэ үү. Баярын үйл ажиллагааг санхүүжүүлэн ивээн тэтгэгчдийг бид орон даяар өргөн хэмжээгээр сурталчилдаг бөгөөд уралдааны шагналуудыг ивээн тэтгэж болно. Мөн баярыг зохион байгуулагч “Түмэн тэмээ – тэмээн аялалын холбоо” - нд гишүүнээр элсэж болох бөгөөд гишүүн байгууллагын жилийн татвар $100.

БАЯР ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС



Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again