Богд хааны ордон музей 12-р сарын 26-29ний өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.

Богд хааны ордон музей 12-р сарын 26-29ний өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.

Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музейгээс 2018 оны 12 дугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд дараах хөнгөлөлт, урамшууллыг үзүүлэхээр болжээ.

Эдгээр өдрүүдэд өндөр настан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд музейг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа бөгөөд насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.

Та бүхэн эх орныхоо түүхэн чухал үед холбогдох олон гайхамшигтай түүх, соёлын үнэт өвтэй танилцахын зэрэгцээ, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг угтаж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд-Хаан”... тусгай үзэсгэлэнгийн нээлт, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагаанд оролцох боломжтой юм.


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again