Аялал жуулчлалын салбарын нэгдсэн шинэ жил энэ сарын 22 нд болно

Аялал жуулчлалын салбарын нэгдсэн шинэ жил энэ сарын 22 нд болно

Моngolian Tourism Awards 2018 
Аялал жуулчлалын салбарын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн 2018 оны 12-р сарын 22-ны үдэш Крокус Эвент Холл-д зохион байгуулагдана.

Энэ жилийн онцлог нь аялал жуулчлалын салбарын байгууллагууд "Mongolian Tourism Awards" нэрийн дор анх удаа нэгдэн хамтдаа хуучин оноо үдэж шинэ оноо угтах гэж байна.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын албан байгууллага, хувь хүн бүрт нээлттэй болно.

Нэгдсэн шинэ жилийн такс 115,000 төгрөг. /Хүний тоо хязгаартайг анхаарна уу./ 
Такс захиалгыг 86083131, 95804744, 88058210, 91911146, 99195418 дугаарт авч байна.

Шинэ жилийн дарс шиг оргилуун 
Шинэхэн орсон цас шиг хөнгөн 
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун 
ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

- БОАЖЯ Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар 
- Нийслэлийн аялал жуулчлалын газар 
- Монголын аялал жуулчлалын холбоо
- Монголын зочид буудлуудын холбоо
- Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо
- Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг 
- Аялал жуулчлалын салбарын "Залуусын нэгдэл"