Монголын аялал жуулчлалын салбарын 2019 оны эвент арга хэмжээний нэгдсэн календарь хэвлэгдэн гарлаа.

Монголын аялал жуулчлалын салбарын 2019 оны эвент арга хэмжээний нэгдсэн календарь хэвлэгдэн гарлаа.

Монголын аялал жуулчлалын холбооны эмхэтгэлээр Монголын аялал жуулчлалын салбарт 2019 онд зохион байгуулагдах нэгдсэн эвент арга хэмжээний ханын календарийг бэлтгэн тур оператор компаниуд, салбарынхны гарт хүргэхэд бэлэн боллоо.

Энэхүү календарьт Монголын аялал жуулчлалын холбоо, 21 аймгийн БОАЖГазар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо болон бусад байгууллагуудын албан ёсны хуваарьт орсон голлох үйл ажиллагуунууд багтсан болно.

Жич: Том хэмжээтэй календарь учир доторх бичиг сайн харагдахгүй болно. Календарийг хэвлэмэл хэлбэрээр, албан тасалгаанд ашиглах зорилгоор Монголын аялал жуулчлалын холбооны оффисоос авах боломжтой. /Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнеско гудамж, Далай тауэр барилга, 703 тоот/

Календарийн зориулалт: Аялал жуулчлалын салбарын эвент хуваарь 2019
Календарийн хэмжээ: 100х60 см /ханын календарь/ 
Календарийн үнэ: 5000 төгрөг /МАЖХ-ны гишүүн байгууллагуудад үнэгүй/

Энэхүү календарийн хэвлэлтийн зардалд IBIS Styles Ulaanbaatar Hotel хамтран ажиллав.