Аялал жуулчлалын салбарын "Tsolmon Cup 2018" дартсын тэмцээн 2 дахь жилдээ энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдана

Аялал жуулчлалын салбарын "Tsolmon Cup 2018" дартсын тэмцээн 2 дахь жилдээ энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдана

Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллага Цолмон Трэвел ХХК-ийн нэрэмжит "Tsolmon Cup 2018" дартсын тэмцээн 2018 оны 11-р сарын 24-ний өдөр 2 дахь жилдээ зохион байгуулагдана. Энэхүү тэмцээний үндсэн зорилго аялал жуулчлалын салбарын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, салбарын Дартсын шилдэг баг, шилдэг тамирчдыг шалгаруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдсэн болно.

Тэмцээний удирдамжийг зурган хэлбэрээр байршуулав. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9975-3575, 9911-4910 утсаар лавлана уу. 


Зохион байгуулагч: Цолмон Трэвел ХХК

Дэмжигч: Монголын аялал жуулчлалын холбоо

                    Монголын Дартсын холбоо