Өвлийн аялал жуулчлалыг дэмжигч Цагаан Лавай чуулгын тогтмол тоглолт энэ сарын 15-аас эхэлнэ

Өвлийн аялал жуулчлалыг дэмжигч Цагаан Лавай чуулгын тогтмол тоглолт энэ сарын 15-аас эхэлнэ

Цагаан лавай чуулга нь өвлийн аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, өвлийн улиралд тогтмол тоглолт хийхээр шийдвэрлэн 2018 оны 11 сараас 15-аас эхлэн 2019 оны 5 сар хүртэл долоо хоног бүрийн ДАВАА, ПҮРЭВ гарагуудад 18.00 цагаас Төмөр замын соёлын ордны тайзнаа "WINTER MELODY" үндэсний урлагийн бүрэн хэмжээний тоглолтоо тоглож эхлэх гэж байна. 

Тоглолтын хөтөлбөрт үндэсний урлагийн бүхий л үзүүлбэр багтах бөгөөд уртын болон ардын дуу, морин хуур, хөөмий, уран нугаралт, ардын бүжиг, цам, бөөгийн бүжиг, бие биелэгээ бүжгүүдээс гадна монголынхоо өв соёл, уламжлал түүхээ харуулсан өвөл цагийн уур амьсгалыг илтгэсэн шинэ үзүүлбэрүүд ч багтсан юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас 99789839, 89016641

Өвлийн аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Цагаан лавай чуулгын хамт олонд талархал илэрхийлье.

 


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again