/2018 он/ Монголын аялал жуулчлалын холбооны "Бүх гишүүдийн хурал" боллоо

/2018 он/ Монголын аялал жуулчлалын холбооны "Бүх гишүүдийн хурал" боллоо

Монголын аялал жуулчлалын холбооны "БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ" Кемпински Хаан Палас зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хурлыг нээж, Холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр ажлын тайланг гишүүн байгууллагууддаа танилцуулав. МАЖХ-ны нийт гишүүдийн 83 байгууллага оролцож 74%-ийн ирцтэйгээр хурал үргэлжлэн өнгөрөгч оны амжилт бүтээл, алдаа оноог дүгнэн ирэх жилийн ажлын төлөвлөгөөг хамтдаа хэлэлцэж, санал хүсэлт дэвшүүлснээр ээлжит хурал өндөрлөв.

2018 онд МАЖХ-нд шинээр гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан 32 байгууллагын төлөөлөл болгон Novotel hotel Ulaanbaatar, U Travel, Airmarket Holiday зэрэг байгууллагуудад "Гишүүний гэрчилгээг" гардуулав.

Хөгжлийн төлөөх бидний хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.

2018.10.17 МАЖХолбоо