"Аялал жуулчлалын төлөвлөлт" сургалт зохион байгуулагдаж байна

"Аялал жуулчлалын төлөвлөлт" сургалт зохион байгуулагдаж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй "Аялал жуулчлалын төлөвлөлт" ээлжит сургалт Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байна. 
Тус сургалтыг ОУ-ын зөвлөх Стюарт Гилкрист удирдан явуулж байгаа ба аялал жуулчлалын салбарын хувийн хэвшил, тур оператор компаниуд, төрийн байгууллагын албан хаагчид хамрагдан оролцож байна.

Сургалт:
- Аялал жуулчлалын үр ашгийн гинжин хэлхээ 
- Зорих газрын менежмент
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт
- Хотын аялал жуулчлал зэрэг сэдвийн хүрээнд явагдана