"Аялал жуулчлалын төлөвлөлт" сургалт энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагуудад зохион байгуулагдана

"Аялал жуулчлалын төлөвлөлт" сургалт энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагуудад зохион байгуулагдана

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Аялал жуулчлалын төлөвлөлт" сургалтыг 2018 оны 10 сарын 31 болон 11 сарын 1-ний өдрүүдэд тус яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сургалтын танхимд зохион байгуулна.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дэмжлэг дор, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр зохион байгуулагдах уг сургалтыг олон улсын зөвлөх Стюарт Гилкрист удирдан явуулах юм байна.

Сургалт аялал жуулчлалын үр ашгийн гинжин хэлхээ, зорих газрын менежмент, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хотын аялал жуулчлал зэрэг сэдвээр явагдах бөгөөд сургалтанд тур оператор компани, салбарын бусад хувийн хэвшил төрийн байгууллагын албан хаагчид бүртгүүлэх боломжтой.

Бүртгэл: БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын 51-267010 / 99355550 утсанд бүртгэл явагдаж байна. /Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх утаснаас авна уу?/


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again