"Талын Түмэн Адуу" эвент арга хэмжээ 5 дахь жилдээ зохион байгуулагдана

"Талын Түмэн Адуу" эвент арга хэмжээ 5 дахь жилдээ зохион байгуулагдана

Аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн өнгө төрхөө бүрдүүлсэн эвент арга хэмжээний нэг бол яахын аргагүй "Талын түмэн адуу" хэмээх эвент билээ. Монгол соёлын түүхэн уламжлалыг гадаад дотоодынхонд үзүүлэх үндсэн чиглэлтэй тус арга хэмжээ 2018 оны 11-р сарын 2, 3, 4-ний өдрүүдэд 5 дахь жилдээ Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулагдах юм. 
"Талын түмэн адуу" арга хэмжээ болох газрыг Тэмүүжин Боорчийн анд бололцсон Хөхүүрийн тал хэмээн нэрийддэг. Эртнээс анд нөхөрлөлийн андгай тангараг өргөсөн түүхт энэ газарт 2000 адуу цуглах ба олон сайхан арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн байна.

Тус төвөргөөний хөтөлбөрт дараах үйл ажиллагаанууд багтана.

Адуучдын Хээрийн цайллага, адуун туувар
ТОРГОН ТАР богино зайн бооцоот уралдаан
Нутаг усандаа алдартай хурдан адууны танилцуулга
Адууны зүс нэршлийн танилцуулга
Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа
Уран уургач шалгаруулах ШУРГУУ 2018 тэмцээн
Эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээн
Малчдын өвөлжөөтэй танилцах аялал
Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт
Тожил хийцийн адууны тоноглол, дархан урлалын үзэсгэлэн
Талын Түмэн Адуу фото зургийн үзэсгэлэн
Баяр наадмын зочдод зориулсан урлагийн тоглолт 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99089730 

АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again