"Аялал жуулчлалын салбарын зѳвлѳлдѳх уулзалт" зохион байгуулагдлаа

"Аялал жуулчлалын салбарын зѳвлѳлдѳх уулзалт" зохион байгуулагдлаа

"Аялал жуулчлалын салбарын зѳвлѳлдѳх уулзалт" зохион байгуулагдлаа

Энэхүү уулзалт нь 2019 онд гадаад дотоодод зохион байгуулагдах аялал жуулчлалын үзэсгэлэн, дотоодод зохион байгуулагддаг эвент арга хэмжээний ач холбогдол түүний зохион байгуулалтын тухай тѳр, хувийн хэвшлийнхэн санал бодлоо харилцан солилцох чѳлѳѳт уулзалт болж байгаагаараа онцлог юм.


Зѳвлѳлдѳх уулзалтанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, Монголын аялал жуулчлалын холбооны ерѳнхийлѳгч Д.Гантѳмѳр, МҮХАҮТ-ын аялал жуулчлалын зѳвлѳлийн дарга Ш.Нэргүй, Монголын зочид буудлуудын холбооны ерѳнийлѳгч С.Мѳнхбат, Нийслэлийн аялал жуулчлалын газрын Маркетингийн хэлтсийн дарга Б.Жавхлан, 21 аймгийн БОАЖГ-ын дарга нар болон бусад салбарын байгууллага, аймгийн аялал жуулчлалын холбоод, тур оператор компани, хувийн хэвшлийн тѳлѳѳллүүд оролцлоо.


Ѳнѳѳдрийн зѳвлѳлдѳх уулзалтын үндсэн зорилго нь хамтдаа асуудлыг хэлэлцэн, ирэх оны үзэсгэлэн, эвент арга хэмжээний тухай санал бодол солилцох боломжит шийдэлд хүрэх, санал хүсэлт хүлээн авах, хамтын ажиллагааны нөөц боломжийг илэрхийлэхэд чиглэгдсэн болно. 

Зохион байгуулагч: БОАЖЯ