Албан, бизнес аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэх хэлэлцүүлэг -1 арга хэмжээ болж байна

Албан, бизнес аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэх хэлэлцүүлэг -1 арга хэмжээ болж байна

"Албан, бизнес аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэх хэлэлцүүлэг -1” арга хэмжээ “IBIS Style” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Өнөөдрийн хэлэлцүүлгээр БОАЖЯ, НАЖГ-аас танилцуулга, мөн Экспортыг дэмжих төсөл-Аялал жуулчлалын салбарын боломж, “JCI ASPAC 2017” хурлын зохион байгуулалт, ХБНГУ-ын бизнес, албан аялал жуулчлалын олон улсын шинжээч эксперт W.Blickle -н туршлагаас, Үндэсний Аялал жуулчлалын байгууллагаас "Албан, бизнес аялал жуулчлалын нөхцөл байдлын дүн шинжилгээ" зэрэг илтгэлүүд явагдаж дараа нь хэлэлцүүлэг шийдлүүдийг ярилцана.

Улаанбаатар хотод түшиглэн энэхүү аялал жуулчлалын шинэ урсгалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр бий болсноор аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасган жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой юм.

Мэдээллийг: НАЖГ-аас