"Дэлхийн аялал жуулчлалын өдөр" 9-р сарын 27нд зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээлэл

"Дэлхийн аялал жуулчлалын өдөр" 9-р сарын 27нд зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээлэл

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас жил бүрийн 9-р сарын 27-ны ѳдрийг "Дэлхийн аялал жуулчлалын ѳдѳр" болгон тунхаглаж жил бүр ѳѳр уриан дор тэмдэглэн ѳнгѳрүүлдэг уламжлалтай билээ. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр "Аялал жуулчлал ба цахим хувьсал" уриан дор доорх арга хэмжээнүүд зохион байгуулагдана.


> "Аялал жуулчлал ба цахим хувьсал" нээлттэй хэлэлцүүлэг уулзалт /Тусгаар тогтнолын ордонд 9-р сарын 27-ны ѳдрийн 09:00 цагт эхэлнэ/

> Аялал жуулчлалын оюутнуудын дунд зохион байгуулагддаг "Гранд тур 2018" улсын олимпиад /Явган аялал, центавр, илтгэл, үзэсгэлэн гэсэн 4 тѳрлѳѳр оюутнууд ѳрсѳлддѳг ба 9-р сарын 23-27 ны ѳдрүүдэд/

> "Аялал жуулчлал ба цахим хувьсал" ТВ ярилцлага /хэлэлцүүлэг 9-р сарын 27 нд Еagle TV-ээр/

> Сүхбаатарын талбайн ойролцоох одны зэрэглэлтэй зочид буудлуудын нээлттэй танилцуулга /9-р сарын 27 нд/

> Хѳгжлийн бэрхшээлтэй иргэд, тѳгсѳх ангийн сурагчид, аялал сонирхогчдод зориулсан "Хотын автобустай аялал" /9-р сарын 27 нд 4 автобусаар/ үнэгүй

> Гадаад багштай зочлох үйлчилгээний чиглэлийн англи хэлний үнэгүй сургалт /9-р сарын 26-аас эхлэн 1 сар үргэлжилнэ/ үнэгүй

> "Tour Beer 34" аялал жуулчлалын салбарынхны чѳлѳѳт уулзалт /9-р сарын 27ны 18:00 цагт "Edelweiss" зочид буудлын ресторанд/

... зэрэг арга хэмжээнүүд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again