Япон Улсад зохион байгуулагддаг "JATA 2018" ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ

Япон Улсад зохион байгуулагддаг "JATA 2018" ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй JATA-2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Батжаргал, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга С.Баясгалан, НАЖГазрын дарга Д.Батсүх, МАЖХолбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, МИАТ ХК-ны захирал Д.Баттөр,  болон бусад төлөөлөгчид оролцож байна.

2018 оны 09 дүгээр сарын байдлаар Япон улсад аялагчдын тоо 28,600,000 саяд хүрч 4 их наяд 410 орчим тэрбум иен орлого олсон нь тус улсын автомашин, цахилгаан барааны экспортын дараа буюу 3 -т орсон нь аялал жуулчлалаас олсон орлого тус улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болсон байна.

Мөн Япон улсын иргэд гадаад улсад аялсан тоо нь 17,888,000 саяд хүрч 4,5 % өссөн үзүүлэлттэй байгаа нь Монгол улсын хувьд Японы аялал жуулчлалын зах зээлээс жуулчин татах бүрэн боломж байгааг харуулж байна.

Энэ жилийн хувьд тус үзэсгэлэнд 136 орны бус нутаг, Япон улсын 44 муж нийт 1400 аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, бизнес, олон улсын байгууллагууд оролцож байна. Үзэсгэлэн 2018 оны 09 дүгээр сарын 20-23 өдрүүдэд үргэлжилнэ. 


Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again